Хятадын өөрчлөлт шинэчлэлт дэлхий нийтийг хэрхэн нөлөөлөв

2023-12-22 11:22:00

Энэ жил Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 45 жилийн ой тохиож байна. Өөрчлөлт, нээлттэй байдал нь Хятадын нүүр царайг гүнзгий өөрчилсөн төдийгүй дэлхий дахинд хамтдаа хожих боломжийг авчирсан. Ялангуяа сүүлийн 10 жилд Хятад улс илүү идэвхтэй нээлттэй стратегийг хэрэгжүүлж, Volkswagen зэрэг үндэстэн дамнасан компаниуд асар их өгөөж хүртэж байна.

Худалдааны 22 чөлөөт бүс байгуулж, Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтад нэвтрэх сөрөг жагсаалтыг тасралтгүй бууруулж, "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийг баталж, "Бүс ба зам" төслийг хамтран хэрэгжүүлсэн зэргээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс бараа бүтээгдэхүүний урсгалыг чухалчилдаг байснаас дүрэм, журам, удирдлага, стандарт зэрэг институцийн нээлттэй байдалд шилжсэн нь " Гадаадад нээлттэй байх нь Хятадын хөгжлийн гол алхам юм" гэдгээ харуулсан юм.

Хятадын нээлттэй эдийн засаг нь юуны түрүүнд эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж байна. Өнгөрсөн 10 жилд Хятадын эдийн засгийн нийт үйлдвэрлэл дэлхийн эдийн засгийн 12.3%-аас 18%-иас дээш хувийг эзлэх болж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан жилийн дундаж хувь нэмэр 30%-иас давсан байна. Хятад улс одоо нэгэнт 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш болоод байна. Олон Улсын Валютын Сан энэ онд Хятадын эдийн засагт оруулсан хувь нэмэр 30%-иас давна гэж таамаглаж байна. Үүнээс бид Хятад улс нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр байсаар ирсэн нь дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа өнөө үед онцгой ач холбогдолтой болохыг харж болно.

Хятадын нээлттэй байдал нь ногоон байгууламж, дижиталчлал зэрэг эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тэргүүлж буй нээлт юм. Бараа бүтээгдэхүүний хамгийн том экспортлогчийн хувьд Хятадын олон улсад эзлэх хувь 2022 онд 14.7% болж өссөн. Энэ жилээс эхлэн Хятадын "гурван шинэ бүтээгдэхүүн" (цахилгаан суудлын автомашин, лити батерей, нарны зай) дэлхий даяар шуугиан тариад байна. Саяхан Nikkei News сонин нийтэлсэн нийтлэлдээ, ногоон технологийн бүтээгдэхүүний эрчимтэй хөгжлийн ачаар Хятад улс дэлхийн хамгийн том барааны худалдааны экспортлогч орон болсон гэжээ.

Хамгийн чухал нь Хятад улс гадаадад нээлттэй байх үзэл баримтлалыг баримталж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах хүчин чармайлтаа баримталж ирсэн нь дэлхийн засаглалын тогтолцоонд шинэ уур амьсгал авчирсан юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Бүс ба Зам” санаачилга, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэрэг санаачилга дэвшүүлж, Хятадын олон улсын импортын экспо, Хятадын олон улсын үйлчилгээний худалдаа зэрэг олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж, дараа нь Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр болон дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт нэгдэн орох хүртэл Хятад улс хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хожих зарчмыг баримталж, дэлхий нийттэй Хятадын хөгжлийн боломжийг хуваалцсаар ирсэн юм. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг жишээ болгон авч үзье. Өнгөрсөн 10 жилд нэг их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж, төслийн хүрээнд хамтран ажилласан улсдаа 420 мянган ажлын байр бий болгож, 40 орчим сая хүнийг ядуурлаас гаргасан. Энэ нь дэлхийн засаглалын талаарх Хятад улсын үзлийн тод тайлбар бөгөөд дэлхийн засаглалын тогтолцоог тасралтгүй сайжруулахад тус дөхөм болж байна.

"Хятадын нээлттэй хаалга хаагдахгүй, харин улам бүр нээлттэй байх болно." Саяхан өндөрлөсөн Хятад улсын 2023 оны Төвийн эдийн засгийн ажлын бага хурлаар "Гадаадад өндөр түвшинд нээлттэй байх" талаар олон цуврал шинэ арга хэмжээ авахыг санал болгов. Гадаад худалдааны шинэ эрч хүчийг нэмэгдүүлэхээс эхлээд харилцаа холбоо, эмнэлгийн болон бусад үйлчилгээний салбарын зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, олон улсын өндөр стандартад нийцсэн эдийн засаг, худалдааны дүрмийг жишиг тогтоох зэргийг дурдаж болох юм. Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого нь илүү өргөн боломж авчирч, дэлхий нийтэд илүү их итгэл төрүүлж байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.