Хятадын хөгжлийн нууц юу вэ ?

2023-12-21 10:02:00

Тэртээ 45 жилийн өмнө Хятадын тухайн үеийн удирдагч Дэн Шяопин өөрчлөлт шинэчлэл хийж, нээлттэй байлгах шийдвэр гаргасан нь "Орчин үеийн Хятадын хувь заяаг тодорхойлсон чухал алхам" болов. Арван жилийн өмнө Хятадын дээд удирдагч Ши Жиньпин өөрчлөлт, нээлттэй байдлыг бүх талаар гүнзгийрүүлэх олон бодлого зарласан нь “Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэх чухал алхам” болсон юм. Тэгвэл хөгжлийн нууц юу вэ ? Өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдал бол орчин үеийн Хятадын хувь заяаг тодорхойлох чухал алхам юм. Одоогоос 45 жилийн өмнө Хятадын нэг хүнд оногдох үндэсний орлого ердөө 190 ам.доллар байв. Энэ нь дэлхийн буурай хөгжилтэй орнуудын нэгэн болгож, импорт, экспортын хэмжээ 20 гаруй тэрбум ам.доллар байв. Гадаадын хөрөнгө оруулалтыг үндсэндээ ашиглаж байсангүй. Ийм хүнд нөхцөлд Дэн Шяопин "Өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдал" бодлого хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. 

Өөрчлөлт шинэчлэл гэж юу вэ? 

"Өөрчлөлт шинэчлэл бол бүтээмжтэй хүчийг чөлөөлөх явдал. Нээлттэй байдал гэдэг нь өнөөгийн дэлхий дахин бол нээлттэй ертөнц юм гэж Дэн Шяопин онцолж байв. Аливаа улс хөгжихийг хүссэн атлаа үүд хаалгаа түгжин сууж болохгүй. Хөгжилд хүрэхийн тулд гадаад ертөнцөд үүд хаалгаа дэлгэж онгойлгох хэрэгтэй. Дэн Шяопиний санаачилгаар гадаад ертөнцөд нээлттэй байлгахыг Хятадын үндсэн хуулинд тусгуулсан байдаг. Иймээс өөрчлөлт нээлтийг Хятадын эрх баригч намын агуу их сэргэн мандал, Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүхэн дэх агуу их хувьсгал гэж үнэлдэг юм. Онолоос практикт шилжсэн энэхүү замнал нь Хятадын онцлогтой социализмын үйлс үсрэнгүй хөгжихөд түлхэц өгч, орчин үеийн Хятадын хувь заяаг өөрчилсөн юм.

Өөрчлөлт, нээлттэй байдал тасралтгүй үргэлжлэх ажил, дуусах цаг гэж байхгүй

Өөрчлөлт нь асуудлаас шалтгаалдаг. Асуудлыг байнга шийдэж байж гүнзгийрдэг. Өөрчлөлт, нээлттэй байдал гүнзгийрэхийн хэрээр тулгамдсан асуудал, санал зөрөлдөөн, цаашид хийх, шийдэх, шинээр дэвшүүлж буй ажлууд хоорондоо уялдах ёстой. “Хятадын өөрчлөлт шинэчлэл хамгийн хүнд хэцүү цаг үедээ ирээд байна” гэж Ши Жиньпин хэлсэн бөгөөд "Өөрчлөлт, нээлт тасралтгүй үргэлжлэх ажил, дуусах цаг гэж байхгүй” гэж онцолсон байдаг. 10 жилийн өмнө 2013 онд Ши Жиньпин өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэх шийдвэр гаргасан. Тэрээр эрх баригч намын Төв хорооны өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх хорооны даргаар ажиллаж, өөрчлөлтийн дээд түвшний зураг төсөл, ерөнхий байдлыг төлөвлөн удирдаж, ээдрээтэй ажлуудад шамдан орсон юм. 

Энэ 10 жилд, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, Хятадын 100 сая орчим ядуу иргэдийг ядуурлаас ангижруулж, дэлхий дээр том цар хүрээтэй боловсрол, нийгмийн хамгаалал, эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоо байгуулав. Мөн энэ арван жилд Хятад улс орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоо байгуулж, "ногоон хувьсгал"-ыг дэмжиж, том хотуудад тулгарч буй хүн амын өсөлт, замын түгжрэл, орон сууцны хүндрэл, байгаль орчны доройтол, нөөцийн хязгаарлалт, хэт өндөр үнэ зэрэг асуудлуудыг шийдвэрлэж, намыг цогцоор нь хатуу чанга удирдаж, авлигатай эрс шийдэмгий тэмцэж Хятадын гол салбарын үндсэн бүтэц тогтолцоог шинэчлэн бүрдүүлж, олон салбарыг системтэй шинэчилсэн юм. Хятад улс "Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулж, үндэсний сэргэн мандалд хүрэх үндсэн хөдөлгөгч хүч" гэж 2022 онд тодорхойлов.

Өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэхийн зэрэгцээ гадаадад өндөр түвшинд нээлттэй байдлаа ахиулж байна. “Нээлттэй байх нь ахиц дэвшил авчирдаг, тусгаарласан байдал хоцрогдмол байдалд хүргэдэг” гэж Ши Жиньпин үздэг. Сүүлийн 10 жилд Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллага хамтын ажиллагааны 230 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ. Хятад улс мөн чөлөөт худалдааны 23 туршилтын бүс байгуулж, дэлхийн анхны импортын экспо, олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспо, олон улсын нийлүүлэлтийн гинжийн хэлхээг дэмжих экспо зэргийг амжилттай зохион байгууллаа. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.