Хотын иргэдийн сэтгэн бодох чадвар буурсан ч Д.Ганбат гишүүнийх л буурсангүй

2023-12-20 15:41:00

УИХ-ын гишүүд сонсголын үеэр ард түмэндээ таалагдахчих гээд л загнаж нэг үзнэ, подорч нэг үзнэ. Зарим нь уйлна, дуулна, магтана матна. Бас зарим нь доромжилно.

Өнөөдрийн сонсголоор "ЭТТ" ХК-аас охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой асуудлаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Таван толгой түлш” ХХК өр, зээлдээ баригджээ. Компани юм уу, юу юм. Үр дүн тааруу байна. Буруу замаар будаа тээгээд байгаа юм биш үү. Сүүлийн үед утаа арай өөр болчихлоо. Гаднын судалгааны байгууллагынхны ярьж байгаагаар хүүхдүүдийн цусанд хүнд элемент, металл илрээд эхэлсэн байна. Утаанаас болоод хотын иргэдийн сэтгэн бодох чадвар 5-10 хувиар буурсан гэж байна. Би ч яах вэ, урагшаа эрүүл агаарт амьдардаг хүн гэж попров. Заа тийм ээ. Та хэд маань утаанаас ангид бүсэд амьдардаг болохоор цоо эрүүлээр сэтгээд улс орноо хөгжүүлээд байгаа. Сэтгэн бодох чадваргүй бядгүй хар масс бид утаандаа хордоод ухантаад л амьдарсаар л байна. Танд бидний сэтгэн бодох чадварыг сайжруулах арай дөнгүүр арга чарга байна уу эрхэм ГИШҮҮН ЭЭ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.