8854 хүн томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
2023-12-19 16:14:00

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.
2023 оны 49-р долоо хоногийн мэдээгээр амбулаториор 274 мянганг хүн үйлчлүүлсний 7.1 хувь буюу 19.4 мянган хүн томуу, томуу төст өвчнөөр оношдуулсан нь өмнөх долоо хоногоос 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт түргэн тусламжийн дуудлагын 23.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 4.5 хувиар нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд мэдээлэв.
Улсын хэмжээнд томуугийн тархалтыг таван түвшинд авч үздэг. Улаанбаатар хотын хэмжээнд тархалт 3-р түвшин буюу алаг цоог тархалтын түвшинд шилжсэн байна. Улсын хэмжээнд 8854 хүн томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 25.9 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 3.8 хувиар нэмэгджээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.