БНХАУ ирэх оны эдийн засгийн ажлыг хэлэлцэв

2023-12-15 09:20:00

Энэ 2023 он онцлог жил байв. Гурван жил үргэлжилсэн цар тахлын дараа эдийн засгаа сэргээж хөгжүүлсэн жил учир онцлохоос аргагүй. Хятадын хөгжил маш эгзэгтэй нөхцөл байдалтай нүүр тулж байна. Эдгээрт олон улсын  эдийн засгийн хүчин зүйлс, улс төрийн нөхцөл байдал ч нөлөөлж байж, дотоодын эдийн засгийн өсөлтийн эргэлтэд хүндрэл тулгарсан жил байлаа. 

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо өнгөрөгч баасан гаригт ирэх оны эдийн засгийн ажлыг хэлэлцэж, онцлон тэмдэглэв. Үүнд, эдийн засаг ирэх жил тогтвортой байдалд урагшлах, урагшлах явцдаа тогтвортой байх нь чухал. Эдийн засгийг тэлж, бялууг томруулан, түүнийгээ зохистой хуваарилж, макро эдийн засгийн эргэлт сөрсөн, мөн эргэлтийг алгассан зохицуулалт хийж санхүүгийн идэвхтэй бодлого, валютын тогтвортой бодлого хэрэгжүүлнэ. Шинжлэх ухаан технологийн инновац бүхий орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулж, аж үйлдвэр, хангамж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдлыг бэхжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөхөд хүч тавьж, хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг ахиулсан эдийн засгийн зөв эргэлт бий болгоно гэжээ. 

Үүнээс өмнө буюу 12-р сарын 6-нд болсон нам бус зүтгэлтнүүдийн хуралд Ши Жиньпин оролцож хэлэхдээ, "Ирэх жил БНХАУ байгуулагдсан 75 жил, мөн 14-р таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зангилаа жил болно. ХКН-ын 20-р их хурал болон 20 дахь сонгуулийн төв хорооны 2-р бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, тогтвортой урагшлах ерөнхий чиг шугам дагуу хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүтнээр нь оновчтой, бүх талаар хөгжүүлж, хөгжлийн шинэ төлөв бий болгож, чансаатай хөгжлийг ул суурьтай ахиулах хэрэгтэй" гэж цохон тэмдэглэсэн. 

Чинхуа их сургуулийн Хятадын хөгжлийн төлөвлөгөөний хүрээлэнгийн байнгын орлогч дарга Дүн Юй хэлэхдээ, "Энэ хурлаас дүгнэхэд эдийн засгийн өнөөгийн нөхцөлд ойрын болон урт хугацааны  тулгамдсан асуудал аль аль нь байна. Ирэх жил макро зохицуулалт оновчтой болж, эдийн засгийг өсгөх хүчин зүйл нгэмэгдэж, эдийн засгийн дэмжих бодлого идэвхтэй хэрэгжиж, тулгшамдсан асуудлыг хөгжлийг явцад зохицуулахад итгэл төрүүлж байна" гэжээ. 

Энэ хурлын талаар Нийгмийн ШУА-ийн санхүү татварын судалгааны төвийн дарга Ян Жиюн хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Хятад улс санхүүгийн идэвхтэй бодлого явуулсан. Энэ амжилт ололт ирэх жил үргэлжилж, эдийн засгийн үр ашгийг цаашид нэмэгдүүлж, улам оновчтой үүрэг гүйцэтгэх нь лавтай" гэжээ. 

Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны Эдийн засгийн газрын хариуцлагатан хэлэхдээ, "Хэрэглээний эрэлт хэрэгцээ, ялангуяа ард иргэдийн өдрөөс өдөр нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангах ёстой. Үүний тулд хангамж нийлүүлэлтийн хүчин чадал, түүний үр ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Нөгөө талаар хөрөнгө оруулалтыг бодит ажлын норм болгож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дамжлага болгож, иргэдийн орлогыг үр ашигтай нэмэгдүүлж, хэрэглээг тэлж, эдийн засгийг зөв эргэлтэд оруулна" гэжээ. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.