Улаанбаатар болон 6 аймгийн цахилгааныг хязгаарлана

2023-12-13 14:26:00

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн маргаашнаас эхлэн цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрсэн талаар мэдээлэл хийлээ. 

ОХУ өнөөдрөөс эхлэн эрчим хүчээ 105 МВт-аас хэтрүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Өмнө нь 345 МВт эрчим хүч нийлүүлж байсан юм. 

Манай улсын хувьд эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн хэрэглэгч 124 ААН байдаг. Эдгээр ААН 99.7 МВт эрчим хүч хэрэглэдэг. Эхний ээлжинд энэ ААН-үүдийн хэрэглээг өдрийн цагаар хязгаарлана. Үүнээс давсан тохиолдолд төвийн бүсийн зургаан аймаг, Улаанбаатар хот, төвийн аймгуудын 150 орчим суманд хэрэглэгчийн цахилгааныг гурван цаг орчим хугацаагаар хязгаарлана гэв. 

Эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орчихсон байгаа. Эмнэлэг, сургуулийг цахилгаан эрчим хүчийг таслахгүй байх тал дээр ажиллана гэж салбарын сайд нь мэдэгдэв.

Хязгаарлалтыг өнөөдрөөс эхлэн хийхийг ч үгүйсгэхгүй, цагийн дараа эхлэхийг ч үгүйсгэхгүй. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.