Шатахууны октаныг доошлуулж хольж болохгүй

2023-12-12 15:59:00

АИ95 авах уу АИ92 авах уу гэдгээ үнийн дүнгээсээ шалтгаалж сонгодог байсан бол одоо бол олдож л байвал таарсанаа авах болж. Гэхдээ шатахууны чанар болон бинзен холих зэрэг нь дараах эрсдэлтэй гэнэ.  

Манай улсын хувьд шатахууныг октаны тоогоор нь AИ92, AИ98, AИ95 гэх мэтээр ангилаад автомашины каталогид хэрэглэж болох октаны доод хэмжээг заасан байдаг. Тэгэхээр унаж буй машиныхаа шаардлагад заасны дагуу шатахууныг хэрэглэх нь зүйтэй. Ихэнх суудлын машины каталогид 91-ээс дээш октаны тоотой шатахуун хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Октаныг өсгөн хийж болно. АИ92 хийх машинд АИ95 хийнэ гэдэг тухайн машинд сайн нөлөөтэй. Харин АИ80 хийж болохгүй. Мөн  октаны тоо 95-аас дээш байх шаардлагатай машинд AИ92 шатахуун хийх нь машиныг эвдэлж, эд ангийг гэмтээх эрсдэлтэй аж.

Хямд шатахуун илүү литрээр авч байгаа нь өнгөн дээрээ мөнгөө хэмнэж байгаа харагдаж буй боловч чанар муутай шатахуунаар урт замыг илүү литрээр, өндөр үнэтэй шатахуунаар урт замыг харьцангуй бага литр шатахуунаар туулна гэсэн үг


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.