Урт цагаан болон S'Outlet дэлгүүрийн барилгыг нураах ажлыг эрчимжүүлнэ

2023-12-12 10:44:00

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлахаар болсон байна. Үүнтэй холбоотойгоор  Урт цагаан болон S'Outlet дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг мэдэгджээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль арванхоёрдугаар сарын 31-нээс хэрэгжих тул УБЗАА, Дүүргүүдийн Засаг дарга зэрэг холбогдох албан тушаалтнууд төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой захиалгуудаа ирүүлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд хүргэх, автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийх, хотын соёлыг түгээсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, Улаанбаатар хотод жуулчид хүлээн авах хөтөлбөр боловсруулж, жуулчид ирэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгчээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.