Хятадын зээлжих зэрэглэлийг бууруулсан тухайд сангийн яам байр сууриа илэрхийллээ

2023-12-08 16:08:00

Дэлхийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллага Муди ямар үндэслэлээр Хятадын зээлжих зэрэглэлийг бууруулсан тухайд Сангийн яамны албан тушаалтан өчигдөр байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр хэлэхдээ, Муди Хятадын зээлжих зэрэглэлийг бууруулсанд бид маш их харамсаж байна. Он гарснаас хойш олон улсын эгзэгтэй нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн сэргэлт тодорхойгүй, хөдөлгөх хүч сулхан нөхцөлд Хятадын макро эдийн засаг сэргэн хөгжиж, чансаатай хөгжил тогтвортой ахиж байна. Ялангуяа гуравдугаар улиралд идэвхтэй хүчин зүйл нэмэгдэж, эдийн засгийн дотоод хүчин зүйл, ялангуяа эдийн засгийн өсөлтийг дайчлах шинэ хүчин зүйл идэвхжиж эхэлсэн. Ингэснээр дөрөвдүгээр улиралд эдийн засаг илүү сайжирч, Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтворжуулагч хүч боллоо.  Дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улс дангаараа 30 гаруй хувийн нэмэр оруулна гэж ОУВС төсөөлсөн нь үүнийг гэрчлэх бодит нотолгоо болно гэжээ. 

Тэрбээр мөн, эдийн засаг сэргэхийн хирээр санхүүгийн орлого нэмэгдэж байна. Эхний гурван улиралд Хятадын олон нийтийн төсвийн орлого 8.9 хувь нэмэгдсэн. Үүний дотор татварын орлого 11. 9 хувь нэмэгджээ. Энэ бол эдийн засаг сэргэж хөгжиж байгаагийн үр дүн юм. Санхүүгийн зарлага ч мөн тэр хэмжээгээр нэмэгдэж, гол салбаруудын зарлага баталгаажиж байна. Тайлант хугацаанд, үндэсний хэмжээнд  олон нийтийн төсвийн зарлага 3.9 хувь нэмэгдсэн. Энэ зарлага нь нийгмийн хамгаалал, ажлын байр бий болгох, боловсрол, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн ус ашиглалт зэрэг салбарт хөрөнгийн баталгаа болж байна. Орон нутгийн орлого өссөн, тэр хэрээр мөн олон нийтийн төсвийн ердийн зардал орон нутагт 9.1 хувь нэмэгдсэн. Хятадын эдийн засаг ийнхүү бүх талаар сэргэн хөгжиж байгаа энэ үед Хятадын зээлжих зэрэглэлийг бууруулж байгаа нь утгагүй хэрэг юм. 

Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт МУДИ яагаад итгэлгүй байгааг ойлгохгүй байна. Энэ 2023 он Хятадын эдийн засаг цар тахлын цохилтоос гарч сэргэж буй анхны жил. Хятад гадна талын сорилт эрсдэл, дотоодын эдийн уналтын дарамтыг амжилттай давж эдийн засгаа сэргээж хөгжүүлж ирсэн. Улирал бүрийн байдал өөр байгаа ч өсөж сэргэх ерөнхий хандлага өөрчлөгдөөгүй. Эхний гурван улиралд Хятадын эдийн засаг дунджаар 5.2 хувь өссөн юм. Дотоодын эрэлт хэрэгцээ цаашид өсч, хэрэглээний зардал эдийн засагт 83.2 хувийн дайчлах үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн банк, ОУВС, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага бүгд Хятадын эдийн засаг энэ онд 5 хувь байна гэж төсөөлсөн гэжээ. 

Орон нутгийн өрийн асуудлаар Сангийн яам, Хятадын орон нутгийн өр зээл их байгаа нь дэлхийн зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын анхаарлын төвд байж ирсэн. Сүүлийн жилүүдэд Хятад улс орон нутгийн зээлийн эрсдэлийг зохицуулах механизм байгуулж, орон нутгийн захиргаад дүрэм журам зөрчиж эмх замбараагүй өр тавьдаг үрэлгэн байдлыг хязгаарлаж байна. 2022 оны сүүлч гэхэд үндэсний хэмжээнд засгийн газрын өрийн үлдэгдэл 61 их наяд юань байна. Үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо баримтыг үзвэл 2022 оны ДНБ 121 их наяд юань болжээ. Үүнээс харахад засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ны 50 хувийг эзэлж байгаа ч энэ нь олон улсын түвшинд 60 хувь байдаг доод хязгаараас хавьгүй бага юм гэжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.