Энэ сарын 5-ны өдөр Бээжинд хүний эрхийн симпозиум болов
2023-12-07 11:26:00
"Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулж, 12 дугаар сарын 5-нд Хятадын Хүний эрхийн хөгжлийн сан Бээжинд олон улсын симпозиум зохиолоо. Хятадын болон гадны зочид төлөөлөгчид “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санаа, дэлхийн хүний эрхийн засаглалд тулгарч буй асуудал, сорилт, шинэ эринд Хятад улс хүний эрхийг хамгаалсан амжилт, туршлагын талаар гүнзгий хэлэлцсэн байна.
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол эрх тэгш байдал, шударга ёс, хүнийг хүндэтгэн дээдлэх зорилгоор НҮБ-ын ерөнхий ассамблейн баталсан олон улсын чухал баримт бичгийн нэг юм. Саудын Арабын Хүний эрхийн комиссын дэд дарга Хишам Аль-Шейх хэлэхдээ, "Энэхүү олон улсын симпозиумаар дамжуулан олон улсын нийтлэг ойлголтыг төвлөрүүлж, олон улсад тогтсон хэм хэмжээний дагуу ард иргэдийн эрх ашгийг тэгш хамгаалж, дэлхийн аюулгүй байдал, амар амгаланг бэхжүүлэхийг хүсэж байна" гэжээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Хөгжил, эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн товчооны захирал Тодд Холланд, "Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулж тунхаглалын үзэл санааг сэргээхийг хүсэж байна. Бид хүний эрхийн эдийн засгийн эрх чөлөөг санал болгосон. Зорилго нь гишүүн улсууд, хөрөнгө оруулагчид, компаниуд, хэрэглэгчид өөрсдийн зан төлөвийг ахин нягталж, та нарын үйлдэл бусдад хохирол учруулахгүй байж, бусдын эрх ашгийг хамгаалахыг сануулах явдал юм" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.