Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар чиглэл өглөө

2023-12-07 10:11:00

Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон асуудалтай холбоотойгоор УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ. 

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд гурван асуудал бий. Тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Ард түмний эв нэгдэл юм. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллан, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна" гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.