Сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
2023-12-07 10:17:00
Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Горхи тэрэлжийн баруун салаа” гэдэг газар иргэн Ч арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 07:00 цагт хүлээн авчээ. Алба хаагчид тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Ч-г 08:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10:07 цагт гэрээс нь баруун хойд зүгт 5 км-ын газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.