10 жилд 14 мянган ачааны галт тэрэг Эрээнээр нэвтэрчээ

2023-12-06 12:10:00

Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэргийг 2013 оноос эхлэн Эрээн боомтоор дамжуулан явуулж эхэлсэн байна. Түүнээс хойших 10 жилд, тодруулбал энэ оны 11 сарын эцсийн байдлаар тус боомтоор 14 мянган галт тэрэг дамжин өнгөрч, 222.3 тэрбум юанийн үнэ бүхий 12 сая 644 мянган тонн  ачаа тээвэрлэсэн гэж Хөххотын гаалийн статистик мэдээнд өгүүлжээ.

Эрээн бол Хятад, Монголын хилийн хамгийн том автозам, төмөр замын боомт юм. Мөн түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор, Хятадыг хойд зүгт нээлттэй байлгах чухал гарц, түшиц цэг бөгөөд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний "дунд сувгийн" нааш цааш нэвтрэх цорын ганц боомт юм. Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 2013 онд явж эхэлснээс хойш, ачааны галт тэрэгний шугам, чиглэл хоёр байснаа нэмэгдсээр 69 болж, галт тэрэгний ачаа нь эхний үед гар утас, компьютер зэрэг цахилгаан бараа, технологийн бүтээгдэхүүн байсан бол эдүгээ автомашин, түүний сэлбэг хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмж, цахилгаан механик төхөөрөмж, гэрийн тавилга, барилгын материал зэрэг 20 мянга гаруй төрөл болж цар хүрээ нь өргөжжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.