15 настай охин барилгын дээврээс үсэрч амиа алджээ

2023-12-06 11:56:00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон” хорооллын 103 дугаар байр Байрны өргөтгөл дээрээс цогцос буулгах гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 05:32 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /15 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсэрч тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. 

ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.