Аргентины төр засаг Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюнг шагнав

2023-12-05 11:44:00

Бүгд Найрамдах Аргентин Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 12-р сарын 1-нд "Хятад Аргентины хүмүүнлэг соёлын хамтын ажиллагааны ололт амжилтыг танилцуулах арга хэмжээ" зохион байгууллаа. Энэ үеэр Аргентины засгийн газраас ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюнг "Олон улсын хүмүүнлэг соёлын солилцоо, хамтын ажиллагаанд гарамгай хувь нэмэр оруулагч" медалиар шагнаж, БНАУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Густаво Сабино Вака Нарважа Аргентины ерөнхийлөгч Альберто Анхель Фернандесийн нэрийн өмнөөс Шэнь Хайшюнд медаль гардуулжээ.

Аргентины ерөнхийлөгч Альберто Анхель Фернандес видеогоор илгээсэн үгэндээ, Аргентинд хүнд бэрхшээлд  тулгарах үед Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын ард түмэн тусламжийн гараа сунгаж, бидэнтэй мөр зэрэгцэн урагшилж, Аргентин, Хятадын найрамдлыг үргэлжлүүлэн бататгаж, гүнзгийрүүлсээр ирсэн юм. Аргентин үүнд талархаад баршгүй. Бүрэн эрхт байдлаа хамгаалах асуудлаар бид Хятад улстай адилхан чиглэл бодлого баримталдаг бөгөөд , дэлхийн, тэр дундаа олон улсын валютын системийн олон туйлт хөгжлийг дэмжиж, өнөөгийн сорилтуудыг хамтдаа даван туулж ирлээ гэжээ.

Аргентины Соёлын сайд Тристан Бауэр хэлэхдээ,  Хятадын Төв Радио Телевиз бол Аргентины соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэгч юм. Малвинас (Фолкланд) олтирогуудын бүрэн эрхийн асуудлаар идэвхтэй дуугарч, дэлхий нийтэд мэдээлэл цацсан нь олны анхаарлыг татаж, эерэг үр дүнд хүрсэнд талархаж байна. Аргентин Хятад улстай гар нийлэн ах дүүгийн найрамдлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх болно гэв.

Аргентинаас Хятадад суугаа элчин сайд Густаво Сабино Вака Нарважа хэлсэн үгэндээ, соёл бол Аргентин, Хятадын ард түмнийг холбох чухал арга зам, солилцоог нэмэгдүүлэх нь Аргентин, Хятадын харилцааны тогтвортой хөгжлийг ахиулах стратегийн гол чиглэл юм. Аргентин, Хятад хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, Малвинас (Фолкланд) олтирогуудын бүрэн эрхийн асуудлаарх Аргентины байр суурийг дэмжиж ирсэн Хятадын Төв Радио Телевизэд баярлалаа гэжээ.

Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, Хятад, Афганистаны ард түмэн гар нийлэн, мөр зэрэгцэн урагшилж, найрамдлаа үеийн үед өвлөн уламжилж, хамтын ажиллагаа цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж ирсэн юм. Хятад, Аргентины харилцааны тогтвортой хөгжлийг тасралтгүй ахиулах нь хоёр орны олон нийтийн нийтлэг ойлголт юм. Хятадын Төв Радио Телевиз дэлхийн жишигт нийцсэн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "гурван том санаачилга"-ыг тууштай мөрдөж, Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэний байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагааны механизмыг бий болгосон. Бид Хятад, Аргентины ард түмний найрамдал, хүмүүнлэг соёлын харилцааг гүнзгийрүүлэх агуу үйлсэд улам их урам зоригтойгоор зүтгэж, шинэ эриний Хятад-Аргентины харилцааны хөгжилд улам их хувь нэмрээ оруулах болно гэв.

"Олон улсын хүмүүнлэг соёлын солилцоо, хамтын ажиллагаанд гарамгай хувь нэмэр оруулагч" медаль бол Аргентин болон дэлхийн улс орнууд хоорондын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хүмүүсийн солилцоог дэмжихэд гарамгай хувь нэмэр оруулсан гадаадын өндөр албан тушаалтанд олгодог тусгай шагнал юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.