Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон Улсын Эрүүгийн шүүхэд ажиллахаар сонгогджээ
2023-12-05 11:36:00
Олон Улсын Эрүүгийн шүүхэд 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болж, Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 81 улсын санал авч сонгогдсон байна.
Тэрбээр энэхүү олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны монгол шүүгч боллоо.
Д.Эрдэнэбалсүрэн 1967 онд төрсөн. Эрхүү хотын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн магистр зэрэгтэй. Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.