Автомашины ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ
2023-12-04 10:41:00
Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ Суудлын 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид 4 хүн хавчуулагдан гэмтэж, 2 хүн нас барсан тухай дуудлагыг 12.03-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очиж авчээ.
Харин “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г/54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн 2, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын 1 автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч иржээ.
ЭХ СУВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.