Агаарын бохирдлоос салъя гэвэл түлшин дэх агууламжийн тоог анхаар

2023-10-24 14:42:00

Агаарын бохирдлыг бууруулахын тулд төрөөс олон ажил зохион байгуулж буй.

Тэдгээрийн нэг нь түлшний асуудал. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор энэ оны 2-4 дүгээр сард “Тавантолгой түлш” ХХК болон төр, хувийн хэвшлийн лабораториудад хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэлийн туршилт, галлагаа болон асаагчийн лабораторийн болон практик туршилт, үйлдвэрлэсэн түлш болон асаагчийг лабораторийн шинжилгээ хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах ажлуудыг зохион байгуулсан байдаг.

Дүгнэлтээр хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9, хүхэр 57.7, үнслэг 37.2 хувиар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6 хувь, хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь, угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ. Өөрөөр хэлбэл хагас кокс нийслэлд он удаан жил тогтсон утааг багахан ч болтугай багасгах нь судалгаагаар батлагдчихсан. Монголд ч, дэлхийд ч адил. Иймд удаан бодож, удаан хөдлөхөөс илүүтэй хурдан бодож, хурдан хөдлөх шаардлагыг ойлгоосой.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.