Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2023-11-14 12:26:00
Энэ сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Хур тунадас орох нутгууд:
13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр, 14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр, 14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар, 15-нд Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын урьдчилан сэргийлэх газар
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.