Улсын филармонийн Морин хуурын чуулга ЧИНГИС ХААН одон хүртэнэ

2023-11-13 11:32:00

Маргааш буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр тохионо. 

Энэ өдөр Чингис хаан одонг гардуулж өгөх уламжлалтай. Одонг 2005 оноос жил бүр гардуулж өгч ирсэн билээ. Тэгвэл энэ жил Ерөнхийлөгчийн  Чингис хаан одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад олгохоор болсон гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Морин хуур чуулга 1992 онд байгуулагдсан 21 жилийн түүхтэй. Чингис хаан одонг гардуулж өгөх ёслолын ажиллагаа маргааш болно.

Морин хуур чуулга энэ жил Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн билээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.