Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспо нээгджээ

2023-11-06 17:34:00

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 5-нд Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспод мэндчилгээ дэвшүүлжээ. 

Тэрбээр, 2018 оноос хойш импортын экспог Хятад улс тав удаа амжилттай зохион байгуулж, өөрийн орныхоо зах зээлийн давуу талдаа түшиглэн, олон улсын бараа нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааны индэр тавцангийн хүчин чадамжийг нээлттэй болгох зэргийг ахиулснаар хөгжлийн шинэ төлөвийг нээх, дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд нааштай үүрэг гүйцэтгэсэн юм. 

Өдгөө дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хүчин нь сул байгаа тул улс орнууд жаргал зовлонгоо хамтатгаж, хөгжлийн хамтдаа эрэлхийлэх ёстой юм. Хятад улс дэлхийн хөгжлийг боломжоор хангаж, өндөр түвшинд нээлттэй байж, эдийн засгийн глобалчлалыг улам нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтаар хожих чиглэлээр хөгжүүлэх болно. Импортын экспо хөгжлийн шинэ төлөв тогтоох "цонх"-ны үүрэг чадамжаа дээшлүүлж, Хятад улсын шинэ хөгжлөөр дэлхий нийтэд шинэ боломж олгохыг хүсэж байна. Мөн өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжих индрийн үүргээ нэмэгдүүлж, Хятад улсын зах зээлийн асар том боломжоо даян дэлхийтэй хуваалцах ёстой. даян дэлхийтэй хуваалцсан тэгш хүртээмжтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэлхийн нээлттэй эдийн засгийн хөгжлийг ахиулж, хамтын ажиллагааны үр өгөөжийг даян дэлхийд тэгшээр хүртээх хэрэгтэй гэжээ. 

Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний VI экспо мөн өдөр Шанхайд "Шинэ цаг эринд ирээдүйгээ хөгжил, боломжоо хуваалцъя" уриан дор нээгджээ.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.