Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүрэгт монгол гэр шатаж, хоёр иргэн амиа алджээ

2023-10-24 11:07:00

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд таван монгол гэр шатаж, хоёр иргэн амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээлжээ. 

Тодруулбал, Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой). Билгэх багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 22:54 цагт очиход барилгын хашаанд 5 ханатай гэр шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 4 дүгээр хорооны Их нарангийн 13 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:00 цагт очиход эзэнгүй айлын 4 ханатай гэр, эд хогшил, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 30 минут ажиллан унтрааж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хорооны 9 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 14:50 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшил, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5х9 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, овог, нэр тодорхойгүй 1 иргэн, нийт 2 иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Архангай аймаг, Эрдэнэбулган. Арслан цохио багийн “Арслан цохио” хорооллын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 03:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:54 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. 

Галын аюулгүй байдлаа хангаж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалцгаая.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.