Стандартын гурван төслийг дэмжиж, хоёрыг нь буцаав

2023-10-20 09:11:00

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 11.2.25.3.5 хэсэгт Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төр, иргэн, аж ахуй нэгж, шинжлэх ухааны болон мэргэжлийн бусад байгууллагын төлөөллөөс бүрдсэн Үндэсний болон олон улс, бүс нутгийн стандартын төлийг хэлэлцэх, дүгнэлт гаргах зорилго бүхий орон тооны бус стандартчиллын техникийн хороодыг байгуулах, үйл ажиллагааг зохицуулах, дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу Биеийн тамир, спортын техникийн хорооны гишүүд хуралдаж, дараах таван асуудлыг хэлэлцлээ. 

Биеийн тамир, спортын техникийн хорооны хуралдаанаар:

-Дартсын спортын орчин болон сургалтад тавих шаардлага-Таеквондогийн спортын орчин болон сургалтад тавигдах шаардлага

-Бүжгийн спортын стандарт- латин бүжгийн сургалтын орчин, сургалтад тавигдах шаардлага

-Үндэсний мөсний шагайн харвааны хэрэгсэл, орчин болон сургалтад тавих шаардлага

-MNS6000:2009 Цанын бааз, мөсөн гулгуурын үйлчилгээ. Ерөнхий шаардлага стандартад нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг нийт таван асуудыг хэлэлцэв.

-Үүнээс гурван стандартын төсөл дэмжигдсэн бол хоёр стандартын төслийг судалгаагаа нэмж, засаж сайжруулах шаардлагатай гэж үзэн дахин хэлэлцэхээр буцаалаа. Тухайлбал, дартс, бүжгийн спорт, цанын бааз, мөсөн гулгуурын сургалтад тавигдах шаардлага нийцсэн гэж үзлээ. Харин үндэсний мөсөн шагайн харваа, таеквондогийн спортын сургалтад тавигдах шаардлага нийцээгүй тул буцаав.

-Биеийн тамир, спортын техникийн хороо нь иргэд эрүүл, аюулгүй орчинд, өөрийн бие бялдарт тохирсон арга зүйн дагуу спортоор хичээллэх нөхцөлийг спортын сургалт-дасгалжуулалт, орчин, хэрэглэл материалын стандарт, түүнийг хэрэгжүүлэх спортын сургалтын жишиг хөтөлбөрөөр бүрдүүлэх,стандарт, хөтөлбөрийг боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.