“Бүс ба зам” санаачилгын үндсэн үзэл баримтлалыг залуус хүлээн зөвшөөрч байна

2023-10-16 09:21:00

“Бүс ба зам” санаачилгын арван жилийн ойг тохиолдуулан Хятадын төв радио телевизи буюу CGTN телевиз, Хятадын Ардын Их Сургууль хамтран “Шинэ эрин” олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгээр дамжуулан дэлхийн хэмжээнд явуулсан санал асуулгын дүнгээс харахад, 18-44 настай залуучууд "Бүс ба зам" санаачилгын үндсэн үзэл баримтлалыг ихээр хүлээн зөвшөөрч, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн босгосон сүүлийн арван жилийн ер бусын амжилтыг өндрөөр үнэлж байна. Судалгаанд хамрагдсан залуучуудын 84.6 хувь нь Хятад улсын дэвшүүлж буй “энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй хүртээмжтэй байх, харилцан суралцах, харилцан ашигтайгаар хамтдаа хожих" гэсэн "Торгоны замын үзэл санаа"-г " хүлээн зөвшөөрсөн байна.

Судалгаанд хамрагдагсад хэдий чинээ залуу байна, “Торгоны замын үзэл санаа”- г төдий чинээ хүлээн зөвшөөрч байгааг дээрх судалгаагаар тогтоожээ. Судалгаанд хамрагдсан 18-24 насныхны 88.8 хувь нь “Торгоны замын үзэл санаа”-г хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн байна.

Мэдээллийн дагуу дэлхийн хэмжээнд явуулсан энэхүү санал асуулгад АНУ, Их Британи, Япон, Өмнөд Африк, Аргентин, Тайланд, Нигери, Перу, Мексик зэрэг дэлхийн 35 орны 3857 оролцогчид хамрагдаж, судалгаанд оролцогчдын насны дээд хязгаарыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосон 44 насаар хязгаарласан байна.   


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.