"Бүс ба Зам" санаачилгыг ард иргэдийн амьжиргааг сайжруулахад хувь нэмэр оруулсан хэмээн ОУ-д үнэлжээ
2023-10-13 12:19:00
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 10-нд “Бүс ба Зам-Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бодит туршлага” Цагаан ном хэвлэж, энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлажээ. Бүс ба зам санаачилга бол дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ орон зай тэлж, дэлхийн засаглалд бодит туршлага болж, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад хувь нэмэр орууллаа гэж олон улсад үнэлж байна.
"Цагаан ном"-д бичихдээ, "Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулахдаа дэд бүтцээр холбогдохын чухлыг онцолж, дүрэм журам, стандартыг тэргүүнд үзэж, иргэд хоорондын ойлголцлыг бэхжүүлэх суурь болгосон "гэжээ. "Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулах нь хамтын хөгжлийг ахиулах зорилготой юм.
Казахстаны дэлхийн эдийн засаг, улс төр судлалын хүрээлэнгийн судлаач Ерсултан Жаншетов хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилгыг Казахстаны "Гэгээн саруул зам" стратегитай уялдуулж, 10 жилийн турш хоёр орон нефть, байгалийн хий, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний мега төслүүд хэрэгжүүлж үр дүнд хүрсэн юм" гэв. Камбожийн хааны нэрэмжит ШУА-ийн бодлого судлаач Сенсан хэлэхдээ, "Камбож бол тэнгис дээрх эртний торгоны замын чухал өртөө юм. "Бүс ба Зам"-ын хүрээнд өдгөө Хятад Камбож хоёр тал эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд үр дүнтэй хамтарч, Камбож эдүгээ АСЕАН-ны худалдаа дэд бүтцийн чухал уулзвар болсон" гэжээ.
Польшийн парламентын Польш Хятадын найрамдлын нийгэмлэгийн хэсгийн ахлагч асан Петр Газиновский Хятад Европын галт тэрэгний талаар ярилаа. Газиновский, "Хятад Европын галт тэрэгний төсөл бол Европын 25 орны 200 гаруй хотыг холбосон маш том дэд бүтэц. Хятад Европ хооронд дэд бүтцээр холбогдож, худалдаа болон бусад хамтын ажиллагаанд маш их хувь нэмэр оруулж байна. Олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн" гэжээ.
Нигерийн Хятад судлалын төвийн эрхлэгч Онунаижу, "Хөгжил бол Нигери, цаашлаад Африкийн олон асуудлыг зохицуулах алтан түлхүүр юм."Бүс ба Зам"-ыг хамтаар байгуулах явцад Нигери улсын Лагос – Ибаданыг холбосон төмөр зам, Лейкийн гүн усны боомт зэрэг том төслүүд амжилттай хэрэгжиж, улс орны маань хөгжилд үр дүнгээ өгсөөр байна" гэжээ.
Пакистаны Азийн экологийн соёл иргэншлийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Шакир Рамай, "Бүс ба Зам"-ын хүрээнд Хятад Пакистаны эдийн засгийн коридор байгуулагдаад 10 жилийн нүүр үзэж байна. Энэ хүрээнд Пакистан маш олон асуудлаа шийдэж чадсан. Хоёр зуун мянган ажлын байр бий болгож, нэг сая гаруй жижиг, дунд аж ахуй нэгжүүд үүнээс ашиг хүртэж, хэдэн арван мянган мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж авлаа" гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.