Гэмт хэргийн мэдээллийг шүүлтүүргүй олон нийтэд түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст сэдэл болж байна гэв
2023-10-11 14:02:00
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 20 асуудлыг хэлэлцсэн байна.
Хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр статистикийн мэдээллээр өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдсэн. Энэ төрлийн мэдээллийг шүүлтүүргүй мэдээлснээр этгэцийн гэмтэлтэй хүмүүст сэдэл болж байна гэдгийг хэлэв.
Тодруулбал, амиа хорлох гэмт хэрэг 55 хувь, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувь, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өсжээ. Гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг олон нийтэд шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл болдог бөгөөд эсрэгээрээ энэ төрлийн хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл болж байгаа нь сэтгэл түгшээж байгаа талаар салбарын сайд нь мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.