“ИТГЭЛИЙГ ЭВДЭГЧ” монодрам жүжиг аравдугаар сарын 13,14- ны өдрүүдэд тоглогдоно
2023-10-10 17:46:00
Биед зовиургүй хэрнээ сэтгэлд халтай “витилиго” өвчин Монгол улс төдийгүй дэлхийд нилээдгүй тархаад байгаа. Витилиго гэдэг нь арьсны өнгө өөрчлөгдөж цайвар цагаан өнгөтэй болдог арьс цайрах өвчинг хэлдэг бөгөөд элдэв биеийн зовиур үгүй ч ичиж, санаа зовох, сэтгэл зүйн дарамтанд орох гэх мэт биеээс илүүтэй сэтгэл шархалдаг өвчин юм.
Хүн бүрийн хөндөөд байдаггүй тус сэдвийг онцолсон, тэдний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, хүмүүст эерег мессеж өгөх зорилготой МУСТА Г. Мишээлийн зохиол, МУСТА Ч. Уранбилэгийн найруулга “ ИТГЭЛИЙГ ЭВДЭГЧ” нэг хүний монодрам жүжиг Улаанбаатар хотод хоёрхон удаа тоглогдох гэж байна.
Тус жүжиг нь өнөөг хүртэл эмчилгээ олдохгүй байгаа витилиго буюу арьсны цайралтын өвчтэй 30 гаран насны Барнаб хэмээх залуугийн тухай өгүүлэх бөгөөд 2023 оны аравдугаар сарын 13,14- ны өдрүүдийн 19 цагт Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний, Монголын театрын музейд байрлах “ АГУЙ О2” театрт хоёрхон удаа тоглогдоно.
Холбогдох утас: 99358181, 88897209
Тасалбарын үнэ: 50,000
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.