ХТРТ "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй шинэ хамтын ажиллагааг эхлүүлэв

2023-10-10 10:16:00

"Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны 3-р чуулга уулзалт удахгүй болох гэж буйг тохиолдуулж, Хятадын Төв Радио Телевиз болон "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудын хэвлэл мэдээллийн шинэ ээлжийн хамтын ажиллагааг эхлүүлэх ёслолын арга хэмжээ 10-р сарын 9-нд Бээжинд зохиогджээ. 

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшүн арга хэмжээний Казахстаны Соёл, мэдээллийн яамны Мэдээллийн хорооны дарга Елдос Нашрали, Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны дэд сайд Рао Чуань, Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцахыг дэмжих нийгэмлэгийн дарга Ян Ваньмин, ХТРТ-ийн дэд захирал Шин Бө болон Пакистан, Мальдив, Бангладеш, Балба, Турк, Өмнөд Африк, Куба зэрэг улсаас Хятадад суугаа элч төлөөлөгчдийн хамт "Бүс зам зам"-ыг хамтран байгуулагч орнуудын тухай контент нэвтрүүлгийн нээлтэд оролцжээ. 

Нээлтийн арга хэмжээний үеэр бас "Бүс ба замын үлгэр" олон улсын эссе бичлэгийн бүтээлүүдийг танилцуулсан бол энэхүү удаад 131 улс орон, бүс нутгийн давхацсан тоогоор 1 тэрбум 728 сая хүн оролцож, нийтдээ 1000 гаруй эссе бичлэг цуглуулжээ. 

Д.Хүчитбаатар


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.