“Алтан долоон хоног” юуг харуулав?

2023-10-10 08:33:00

Дотооддоо аялсан жуулчин давхацсан тоогоор 826 саяд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 71.3%-иар, 2019 оныхоос 4.1%-иар нэмэгдэн, дотоодын аялал жуулчлалын орлого 753.43 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 129.5-аар, 2019 оныхоос 1.5%-иар өсөв. Мөн киноны тасалбарын орлого 27.3 тэрбум юанийг давж, үндэсний хэмжээнд төмөр замаар давхацсан тоогоор 160 сая гаруй зорчигч тээвэрлэв... гээд саяхан болж өнгөрсөн тэргэл саны баяр, үндэсний их баярын нийт найм хоногийн амралтаар Хятадын хэрэглээний зах зээл ёстой л нэг буцлав. Германы "Франкфуртер Алгемайн Цайтунг" сайт тэмдэглэхдээ, аялал жуулчлалын зах зээлийн халуурал нь Хятадын эдийн засаг сэргэж байгаагийн тод тусгал хэмээгдсэн байна гэв. 

Хятадын ард түмний хувьд үндэсний баяр бол хамгийн чухал баяр дурсгалын нэг юм. Хүмүүс жилийн туршид ховорхон тохиох энэхүү урт амралтаар аялж, дэлгүүр хэсэж заншсан тул эл баярын амралтыг “Алтан долоо хоног” хэмээн нэрлэдэг. Энэ жилийн үндэсний баяр бол Хятад улсын цар тахал, халдварт өвчнийг амжилттай давж туулснаас хойших анхны үндэсний баяр юм. Хятадын эдийн засгийн сэргэлт түргэсэхийн хэрээр дотоодын хэрэглээний зах зээл удаан хүлээгдсэн ёсоор буцална гэж гадаад  дотоодын зах зээлийн байгууллагууд ерөнхийд нь таамаглаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн 8 хоногт түм түжигнэж, бум бужигнасан галт тэрэгний буудал, жуулчлалын бүсүүд, концерт тоглолт, кино урлаг гээд бүх зүйл эл таамаглалыг нотолжээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ жилийн үндэсний баяр бол “сүүлийн таван жилийн хамгийн эрчтэй, халууралтай алтан долоо хоног" гэж онцолсон байна. 

Хятадын Худалдааны яам уржигдар буюу 10-р сарын 6-ны өдөр мэдэгдэхдээ, энэ жилийн үндэсний баярын үеэр Хятадын хэрэглээний зах зээл маш их эрч хүчтэй болж, борлуулалт тогтвортой, хурдацтай нэмэгдэж, ногоон, эрүүл, ухаалаг бүтээгдэхүүний борлуулалт мэдэгдэхүйц нэмэгдэв. Энэ баярын үеэр Хятадын хэрэглээний зах зээл асар их эрч хүчтэй болж байгаагийн шалтгаан нь нэг талаас тахлын улмаас дарагдсан хүмүүсийн аялал жуулчлал, дэлгүүр хэсэх хэрэгцээ бүрэн хангагдсан, нөгөө талаас Хятадын шат бүрийн засаг захиргаад нийгмийн хэрэглээний эрэлт хэрэгцээг идэвхжүүлж, цогц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлсэнтэй холбоотой хэмээн зарим шинжээчид дүгнэжээ. 

Энэ жилийн үндэсний баярын "алтан долоо хоног" нь Хятадын эдийн засаг тогтворжиж, сэргээж буйн чухал дохио юм. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа бөгөөд гадаад орчин улам ирэх тусмаа ээдрээтэй болж байгаа хэдий ч Хятадын эдийн засаг тогтвортой, эрч хүчээ хадгалан сэргэсээр байна. Энэ оны эхний хагаст Хятадын ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.5%-иар өсөж, дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын тэргүүлэгч байр сууриа хадгаллаа. Мөн энэ оны эхний 8 сард Хятадын эдийн засгийн гол үзүүлэлтүүд сэргэж, жилийн орлого нь 200 сая юаниас дээш аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 3.9%-иар, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ мөн үеийнхээс 7%-иар тус бүр өссөн байна. Түүнчлэн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 3.2%-иар, үйлчилгээний жижиглэнгийн борлуулалт мөн үеэс 19.4%-иар өсжээ. 

Онцгойлон энэ оны 8-р сараас хойш дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, итгэлийг бэхжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон бодлого, арга хэмжээг хэрэгжүүлсний улмаар Хятадын аж үйлдвэр, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл эрчимжиж, дотоодын эрэлт хэрэгцээ үргэлжлэн тэлж, үндэсний эдийн засгийн тогтвортой сэргэлтийг ахиулсан байна. Хятадын албаны талын 9-р сард гаргасан үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс буюу РМI-гээр жишээлэхэд дөрвөн сар дараалан сэргэсэн бөгөөд энэ оны 4-р сараас хойш анх удаагаа өсөлтийн хүрээгээ тэлэх түвшинд буцаж очсон байна. 

Саяхан АНУ-ын "Уолл-стрит журнал" веб сайтын мэдээлснээр, Европ болон Америкийн зээлийн хүүгийн өсөлт нь хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдийг хүнд байдалд оруулж байгаа бол Хятадын эдийн засаг идэвхжиж, дэлхийн эдийн засагт итгэл найдвар төрүүлж байна. Олон улсын валютын сангийн төлөөлөгч саяхан хэлэхдээ, сүүлийн үеийн мэдээллээс Хятадын эдийн засаг тогтворжиж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна. Сити групп, Голдман Сакс болон бусад олон улсын байгууллагууд Хятадын бүтэн жилийн эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлсэн байна. Энэ бүхэн нь олон улсын хамтын нийгэмлэг Хятадын эдийн засгийн сэргэлтэд итгэх итгэл найдвар нэмэгдэж байгааг харуулж байна. НҮБ-ын Худалдаа хөгжлийн асуудал эрхэлсэн өндөр албан тушаалтан саяхан хэлэхдээ, Хятадын эдийн засгийн асуудалд гадаад ертөнц дэндүү их санаа зовох ямар ч шаардлагагүй гэсэн байна гэжээ. 

Бодит байдлыг авч үзвэл, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд хэвээр байгаа бөгөөд дотоодын эдийн засгийн бүтцийн зөрчил, мөчлөгийн чанартай хүчин зүйлүүд давхардсан хэвээр байгаа зэрэгтэй Хятадын эдийн засаг мөн л нүүр тулсаар байгаа тул тогтвортой сэргэлтийн үндэс суурийг бэхжүүлэх шаардлагатай хэвээр байна. Гэвч нөгөө талаар үндэсний баярын хэрэглээний дүр зураг Хятадын эдийн засаг маш чанга уян хатан чанартай, асар их нөөц бололцоотой, эрч хүчтэй улмаар урт хугацаанд тогтвортой, нааштай хөгжих ул суурь нь өөрчлөгдөхгүй гэдгийг тодорхой харуулж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.