Төмөр замаар мидлинг тээвэрлэснээр 5,6 тэрбум төгрөг хэмнэжээ
2023-06-08 15:33:00
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний түүхий эд мидлингээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Энержи ресурс ХХК-ийн уурхайгаас төмөр замаар тээвэрлэн татдаг болжээ.
Шахмал түлшний түүхий эд мидлинг татан авахад зориулж баруун болон зүүн үйлдвэртээ ачааны вагон хүлээн авах төмөр замуудыг барьж ашиглалтад оруулаад байгаа юм.
Зүүн үйлдвэрт нэг ээлжиндээ 27 вагон хүлээн авах хүчин чадалтай өндөрлөгөөтэй тавцан бүхий 303 м урттай төмөр замыг барьж ашиглалтад оруулсан бол баруун үйлдвэрийн хашаанд байх ашиглагдахгүй орхигдсон хоёр замыг засварлан ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар төмөр замаар 209,0 мянган тонн мидлинг таван авч, тонн тутмаас 21,826 төгрөг нийт 5,6 тэрбум төгрөгийг түүхий эдийн тээвэрлэлтээс хэмнэсэн тоо үзүүлэлт гарчээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд галлагааны улиралд 480-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг бол одоо 400 орчим мянган тонн мидлингийг энэ зун татан нөөцлөх юм байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.