Хятадын ашигт малтмалын судалгаа шинэ амжилт гаргалаа

2023-10-02 09:53:00

Синьхуа агентлагийн мэдээ: Ашигт малтмалын эрэл хайгуулын шинэ стратегийн үйл ажиллагааны чухал хэсэг болох Хятадын шинэ эрчим хүчний ашигт малтмалын судалгаа, хайгуул шинжилгээ шинэ ахиц гаргаж байна.

 

Хятадын Геологийн албаны дарга Ли Жинфагийн саяхан болсон 2023 оны Дэлхийн эрчим хүчний өөрчлөлтийн дээд түвшний чуулга уулзалтын үеэр мэдэгдсэнээр, одоогийн геологийн судалгааны ажил нь үндэсний эрчим хүчний нөөцийн аюулгүй байдлыг дэмжих, эрчим хүчний шинэ систем байгуулахад чухал байр суурь эзэлж байна.

 

Мөн шинэ эрчим хүчний ашигт малтмалын судалгаа, үнэлгээний ажилд шинэ амжилт гаргасан. Тухалбал Сычуаны Метилка литийн уурхай, Хөхнуурын Шархам никель, кобальтын уурхай зэрэг дунд болон том оврын 32 баазыг байгуулсан. Мөн уламжлалт газрын тос, байгалийн хий, занарын газрын тос, байгалийн хийн олборлолтыг эрчимжүүлж,, Шиньжяны Кепин, Гүйжөүгийн Жэнь Ань, Хубэйгийн Ичанд хэд хэдэн шинэ төслүүдийг нээжээ.

 

Ли Жинфа хэлэхдээ, одоогийн байдлаар шинжлэх ухаан технологийн шинэ эргэлт, аж үйлдвэрийн өөрчлөлт гүнзгий хөгжиж, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, ногоон өөрчлөлт шинэ сорилттой тулгарч байна.

 

Хятадын Геологийн алба үргэлжлэн геологийн үндсэн судалгааг эрчимжүүлж, ашигт малтмалын эрэл хайгуулын нээлтийн шинэ стратегийн үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, үндэсний эрчим хүчний нөөцийн аюулгүй байдлыг бүрэн дэмжинэ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.