Хятадын чөлөөт худалдааны бүсийн 10 жилийн ой болж байна
2023-09-29 11:33:00
Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Хятадын худалдааны яамны чөлөөт худалдааны газрын дарга Ян Жэн Вей мэдээлэл хийлээ.
Ян Жэнвэй хэлэхдээ, Хятадын анхны чөлөөт худалдааны бүс 2013 оны 9-р сарын 29-нд байгуулагдаж байв. Шанхайгаас гараагаа эхэлсэн Хятадын чөлөөт худалдааны анхны бүс энэ 10 жилд тэлсээр 21 болж хөгжсөн юм. Энэ бол гайхам амжилт. Манай хамт олны зүтгэл, нөгөө талаар улс орны өөрчлөлт шинэчлэлд оруулсан тод томруун жишээ болж байна.
Дэлхийн эдийн засагт 10 жилийн өмнө хувиралт өөрчлөлт эхэлж, олон улсын эдийн засаг, худалдааны дүрэмд салхи орж, энэ үед Хятад улс дэлхийн эдийн засагт жин дарж эхэлсэн үе байлаа гэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, 2013 оны 7-р сард Хятад Америкийн стратеги болон эдийн засгийн тав дахь хэлцэл Вашингтонд болж, хоёр тал хөрөнгө оруулалт хэлэлцээрийн асуудлаар нийтлэг ойлголтод хүрч байв. Тухай үеийн голлож хэлэлцсэн зүйл бол сөрөг жагсаалт байсан юм. Сөрөг жагсаалтын тухай одоо бол мэдэхгүй хүн бараг үгүй биз. Тухай үед энэ бол шинэ ойлголт байлаа. Чөлөөт худалдааны бүс байгуулахад зайлшгүй хэрэгжүүлэх нэг ажил бол сөрөг жагсаалтын менежмент нэвтрүүлэх байсан юм. Энэ нь зөв алхам байсан гэдгийг 4 жилийн дотор нотолсон тул бид үүнийг 2017 оноос үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн гэжээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвшөөрлийн сөрөг жагсаалт гэдгийг энгүүнээр тайлбарлавал тухайн орны засгийн газар гадны хөрөнгө оруулалт авч болох, болохгүй салбараа жагсааж, салгаж зааглаж өгдөг бөгөөд уян хатан шийдэх удирдлагын менежмент юм.
Ян Жэнвэй хэлэхдээ, чөлөөт худалдааны бүс менежментийн шинжтэй 302 шинэ туршлагыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлсэн. Орон нутгууд өөр өөрийн бодит байдалд үндэслэж 2800 төрлийн шинэчлэл нэмж, чөлөөт бүсийг өөрчлөлттэй, нээлттэй болгох туршилтын бүс болгосон юм.
Үүний үндсэн дээр Хятад улс гадны худалдаачдын хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн анхны сөрөг жагсаалт, хил дамнасан үйлчилгээний худалдааны анхны сөрөг жагсаалт, олон улсын худалдааны анхны нэг цонхны үйлчилгээ, чөлөө худалдааны анхны худалдааны данс нээх зэргээр маш олон ашигтай туршлага хуримтлуулсан юм. Өдгөө чөлөөт худалдааны 21 бүс нь "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалт, Бээжин, Тяньжин, Хэ Бэй мужийн нэгдэлтэй хөгжүүлэх стратеги, Хөхмөрний эдийн засгийн бүс, Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн стратегитэй уялдаж асар их хөгжлийн боломж авчирч байна. Чөлөөт худалдааны бүсийн хүрээнд бид нефть байгалийн хий, био эм бэлдмэл, хүнд даацын машин механизм зэрэг дэлхийд тэргүүлэх аж үйлдвэрийн бүлэглэл байгуулж байна. Хөрөнгө хуримтлуулах, гаалийн татвар, засвар үйлчилгээ, хил дамнасан цахим худалдаа зэрэг ажил хурдацтай хөгжиж, Шанхайн чөлөөт худалдааны бүсэд Хятадын чип үйлдвэрлэх бааз, шинэ эм бэлдмэл, ухаалаг үйлдвэрлэл, ирээдүйн цахилгаан авто машин, дижитал боомт зэрэг орчин үеийн аж үйлдвэрийг байгууллаа гэж танилцуулав.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.