Автомашинаараа аялах зорчигчдын тоо дээд амжилт тогтоож болзошгүй

2023-09-29 11:28:00

Маргааш, 29-ний өдрөөс ирэх сарын 6-ныг дуустал үргэлжлэх 8 хоног Хятадын еэвэн сар, Үндэсний баярын амралт давхцаж байгаа юм. Мөн түүнчлэн Ханжөүгийн наадмын сүүлчийн тэмцээнүүд мөн энэ өдрүүдэд болно.  Ийнхүү олон нөхцөл зэрэгцэж, олон шалтгаан давхцаж байгаа энэ үед иргэд  аялах, жуулчлах, нутаг орондоо очих, тэмцээн уралдаан үзэх зэргээр гадагш зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, олон хүн өөрийн хувийн автомашинаар зорчиж эхэлж байна. Энэ өдрүүдэд хурдны авто замаар өдөрт 57-58 сая авто машин зорчих төлөвтэй байна. Энэ нь 2022 оны мөн үеэс 46-49 хувиар нэмэгдэхээр байна гэж Хятадын зам тээврийн яамнаас сурвалжлагч мэдээлэв.

Амралт эхлэх эхний өдөр 66 сая автомашин замын хөдөлгөөнд оролцох төлөвтэй байгаа нь шинэ дээд амжилт тогтоож болзошгүй. Баярын өдрүүдэд давхардсан тоогоор өдөрт 257 сая хүн, амралтын 8 хоногт давхардсан тоогоор 2 тэрбум 5 сая хүн дотооддоо зорчиж, эдгээр аялагчдын 60 хувь жуулчлалын нэр бүхий хотууд, бүс нутгууд руу чиглэх төлөвтэй байна. Хотоос хотын хооронд хол явж аялах хүмүүсийн тоо 70 хувийг давах боломж байна гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.