Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлал ямар ач холбогдолтой вэ?

2023-09-28 10:14:00

Энэ жил БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц"-ын үзэл баримтлал дурдсаны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулъя: Хятад улсын санаачилга ба практик" нэртэй цагаан номыг өчигдөр 9 сарын 26-нд хэвлэн гаргалаа. Номд, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц үзэл баримтлал болох "Хүн төрөлхтөн хаачих вэ?" хэмээх даяарчилсан, түүхийн, цаг эриний асуултад хариулж, дэлхийн улс түмэнд итгэл найдвар өгч, хамтдаа гариг дэлхийгээ хамгаалж, сайн сайхан ирээдүйг цогцлооход Хятад улсын төлөвлөгөөг дэвшүүлсэн юм. 

 

Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл санаа бол эв эе, энх тайвныг дээдэлдэг Хятадын уламжлалт соёл, үндэстний оюун санааны ертөнц, эв найрамдлаас улбаатай юм. 

 

Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах нь нэг тогтолцоог нөгөө системээр солих, нэг соёл иргэншлийг өөр нэг соёлоор солих тухай ойлголт биш. Харин өөр өөр нийгмийн тогтолцоо, өөр өөр үзэл баримтлал, түүх соёл, адил бус хөгжлийн түвшинд хөгжиж буй улс орнууд олон улсын үйл хэрэгт  ашиг сонирхлоо харилцан харгалзаж, нийтлэг эрх ашиг, үүрэг хариуцлагаа идэвхтэй ухамсарлахыг хэлдэг. 

"Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц бол нэрнээс нь харахад үндэстэн, улс орон бүрийн ирээдүй, хувь тавилан нягт холбоотой гэсэн үг юм. Бид амьдарч буй гариг дэлхийгээ эв найрамдалтай том гэр болгон бүтээж, хүн төрөлхтнийг сайн сайхан амьдруулахын төлөө хамтдаа цуцалтгүй зүтгэх ёстой" гэж Ши Жиньпин хэлсэн юм. 

 

"Бүс ба зам"-ыг хамтран байгуулах санаачилга бол хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын амьд практик, дэлхий нийтэд чиглэсэн Хятад улсын хамтын ажиллагааны санал, уриалга болно. 2023 оны 7-р сарын байдлаар, дэлхийн улсуудын дөрвөний гурван хувь, олон улсын 30 гаруй байгууллага хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан байна.

 

Түүнчлэн 2017, 2019 онуудад Хятад улс хоёр ч удаа "Бүс ба зам"-ын олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна гэж цагаан номд өгүүлжээ. 

Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлал бол эвсэл, бүлэглэлийн улс төрийн "жижиг тойрог"-ын дүрэм, хүчийг хүчээр гэх сөргөлдөөний логик, барууны цөөн хэдэн орны тунхагладаг "бүх нийтийн үнэт зүйлс" гэдгээс хол давсан, түүнээс хамаагүй дээгүүрх ойлголт юм. "Өөрийн улс үндэстнээ тэргүүлэх байранд тавих" гэдэг өнцгөөс харахад дэлхий маш жижиг бөгөөд үргэлж "ширүүн өрсөлдөөн"-тэй байдаг. Харин хувь заяаны нэгдмэл цогцын өнцгөөс харвал дэлхий ертөнц маш өргөн уудам, саруул дэлгэр, хаа сайгүй хамтран ажиллах боломжтой болдог. Тиймээс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгох нь сайн сайхан алсын хараа бөгөөд үе үеийн хүмүүс ухамсарлахыг шаарддаг түүхэн үйл явц юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.