Ли Ши Египетэд айлчиллаа
2023-09-27 09:37:00
Синьхуа агентлагийн мэдээ: Египетийн Ирээдүйн эх орон намын дарга, Сенатын дарга Абделазигийн урилгаар ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны сахилга бат байцаах хорооны нарийн бичгийн дарга Ли Ши энэ сарын 23-25-ны өдрүүдэд Египетэд найрсаг айлчлал хийлээ. Нийслэл Каир хотноо Египедийн ерөнхийлөгч Абдель Фаттах Аль Сиситай уулзаж, Сенатын дарга Абделазигитай хэлэлцээ хийсэн байна.
Ерөнхийлөгч Абдель Фаттах Аль Сиситай уулзахдаа Ли Ши юун түрүүнд Ши Жиньпин даргын мэндчилгээг уламжлаад, "Хоёр тал нам хоорондын солилцоо, авилгатай тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна" гэжээ.
Мөн Египет улс БРИКС-ийн гишүүн болсонд Хятад улс баяр хүргэж байгааг илэрхийлж, цаашид Египеттэй олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулж, хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг ахиулна гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.