Шинэ үзэл баримтлал дэлхийг өөрчлөх хүчийг нэгтгэж байна
2023-09-27 09:32:00
"Бүс ба Зам" санаачилга нь бараг нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж, дэлхийн 40 сая хүнийг ядуурлаас ангижруулсан; COVID-19 тахал дэлхий даяар тархах үед Хятадын вакцин, эмнэлгийн хэрэгслийн тусламжийг "амь насны хамгаалагч" хэмээн хүмүүс үнэлж байсан. Үүний цаана Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах тухай үзэл баримтлал нөлөөлж байжээ.
2013 оны 3-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд хэлсэн үгэндээ хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг анх удаа дэвшүүлсэн. Тэр цагаас хойш энэхүү үзэл баримтлал тасралтгүй боловсронгуй болж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд 6 жил дараалан бичигдэж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт механизмын шийдвэр, тунхаглалд тусгагдаж, олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа илэрхийлжээ. 26-нд Хятадын албаны талаас"Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хамтдаа зүтгэе: Хятадын санаачилга, үйл ажиллагаа" цагаан ном гаргаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах утга санаа, бодит үр дүнг иж бүрэн танилцуулсан байна.
Арван жилийн өмнө Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлалыг дэвшүүлэхэд ойрын жилүүдэд худалдааны дайн, томоохон гүрнүүдийн өрсөлдөөн, COVID-19 тахал, Орос-Украины мөргөлдөөн гарна гэдгийг хэн ч төлөөлөөгүй байх.
Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал нь дэлхийн нөхцөл байдлын хөгжил, хувьслын талаарх гүн гүнзгий ойлголтыг тусгасан байдаг. Энэхүү үзэл баримтлал нь үндэстэн, улс орон, хүн бүрийн ирээдүй, хувь тавилан нь хоорондоо нягт уялдаатай гэдгийг онцлон тэмдэглэж, мөнхийн энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй, хүртээмжтэй, цэвэр цэмцгэр, гоо үзэсгэлэнт ертөнцийг байгуулахыг дэмжиж, өргөн хүрээг хамарсан зөвшилцөл, хамтын хувь нэмэр, хамтын үр өгөөж гэсэн дэлхийн засаглалын үзэл баримтлалыг баримталж, бүх улс орнууд дэлхийн энх тайван, хөгжилд оролцогч, хувь нэмэр оруулагч, ашиг хүртэгч болгоно. Энэ үзэл баримтлал нь зарим улс орны дээрэнгүй үзлийн эсрэг улс орнуудын ард түмний энх тайван, хөгжил, төв голч, шударга ёсны талаарх үзэл бодолтой нийцэж байна. Хятадын илүү сайн дэлхийг цогцлоох тухай үзэл баримтлал, хүчин чармайлтыг нэгтгэж, Хятадын хүний хөгжлийн чиг хандлагын талаарх өвөрмөц ойлголтыг тусгаж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэгийг олжээ.
АНУ-ын Кун сангийн ерөнхийлөгч Роберт Кун энэ үзэл баримтлал нь "Манай энэхүү үймээнтэй цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна" гэж онцолсон. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал Анатолий Торкунов энэ нь улс төрийн маш өндөр философи, эрдэм шинжилгээний баялаг утга санааг агуулсан гэж үзэж байна. Их Британийн Кембрижийн их сургуулийн профессор Мартин Жак хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг цогцлоох үзэл баримтлал нь урьд өмнө хэзээ ч байгаагүй агуу санаачилга, дэлхийг өөрчилсөн агуу бүтээл гэж үнэлж хэлсэн юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтаас эхлээд дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга хүртэл хүн төрөлхтний нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал илүү гүнзгий, бодитой болж, дэлхийд асар их үр шимээ өгсөн юм.
Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааг хөгжүүлэхийг жишээ татан хэлэхэд, дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, "Дэлхийн өмнөд"-ийн гишүүн орон болохын хувьд Хятад улс 20 шахам Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, Этиоп, Пакистан, Нигери зэрэг 60 шахам оронд ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг чиглэлээр 130 гаруй төсөл хэрэгжүүлсэн буюу 30 сая гаруй хүнд үр өгөөжөө өгсөн байна. Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурдсанаар “Бүс ба Зам” санаачилгыг бүрэн хэрэгжүүлснээр оролцогч орнуудын худалдаа 4.1 хувиар нэмэгдэнэ. 2030 он гэхэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхийн хэмжээнд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг олгоно.
Одоогийн байдлаар дэлхийн нөхцөл байдал гүнзгий өөрчлөлтөд орсоор байна. Барууны зарим орны "Тэг нийлбэр тоглоом" сэтгэхүйгээс ялгаатай нь хүн төрөлхтний нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал нь мөргөлдөөн, сөргөлдөөнийг даван туулахын тулд энх тайвны хөгжлийг ашиглахыг дэмжиж, "дэлхийн үйл хэргийг хүн бүр хэлэлцэж,засаглалын тогтолцоонд хүн бүр нэгдэн, засаглалын үр дүнг хүн бүр хуваалцах ёстой." Энэ үзэл баримтлал нь бүх хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт нийцэж байгааг улам олон улс орон, хүмүүс ойлгох болсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Бид олон талт үзлийг хэрэгжүүлэх зорилго бол хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах явдал юм" гэж онцлон тэмдэглэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.