ӨМ-ын Шиньжин нүүрсэн  уурхайн "2.22" ослын шалгалтын тайланг гаргалаа

2023-08-30 09:36:00

2023 оны 2-р сарын 22-ны 13:12 цагийн үеэр ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Луань Жинтаний экологийг хамгаалах зорилгоор иргэдийг нүүлгэн шилжүүлсэн үлгэр жишээ бүсэд орших Шиньжин нүүрсэн уурхайд онц их нуралтын осол болсон юм.

 

Ослын улмаас 53 хүн амиа алдаж, 6 хүн гэмтэж, 204 сая 302 мянга 500 гаруй юанийн эдийн засгийн шууд гарз хохирол учруулжээ. Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хороо ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Шиньжин нүүрсэн уурхайн томоохон нуралтын ослын мөрдөн байцаалтын "2.22" тусгай тайланг хянан батлав.

 

Төрийн зөвлөлийн ослыг мөрдөн шалгах багийн мөрдөн байцаалтын дагуу, тус нүүрсэн уурхайн "2 сарын 22-ны " онц их нуралтын осол нь уурхайгаас нүүрсийг задгай талбай руу шилжүүлэх явцад шаардлага хангаагүй барилгын компанитай хууль бус гэрээ байгуулсан, холбогдох салбаруудын хяналт, хуулийн хэрэгжилт сул дорой байсан, орон нутгийн намын хороо, захиргаа хяналт шалгалтаа сайтар хийгээгүйн улмаас томоохон эрсдэл, далд аюул урт хугацааны турш оршиж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хариуцлага алдсанаас үүдэлтэй осол болсныг нотлов. 

Ослын мөрдөн байцаалтын баг, дүрэм журмын дагуу орон нутгийн намын хороо, захиргаа, холбогдох салбарын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх явцад оршиж буй асуудал, холбогдох материалуудыг Төв хорооны сахилга бат шалгах хороо, Үндэсний байцаан шалгах комиссын хариуцлага нэхэмжлэх, шалган байцаах ажлын хэсэгт шилжүүлэх юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.