Өрөөл бусдыг муулсан ч өөрийнхөө гэмийг арилгаж чадахгүй
2023-08-30 09:34:00
Сүүлийн өдрүүдэд, Фүкүшимагийн цөмийн бохирдолтой ус Номхон далай руу урссаар байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлийн дуун хоолой ч Японы засгийн газарт хүчтэй буусаар байна. Гэтэл Японы тал буруу үйлдлээ залруулаагүй, харин буцаагаад Хятад руу дайрч байна.
"Хятадын дотоодод Японыг эсэргүүцэх хандлага улам ширүүсч байна", "Хятадууд Японы эсрэг дарамтлах арга хэмжээ авч байна" хэмээн Японы хэвлэл мэдээллийнхэн шуугилдаж байна. Японы Ерөнхий сайд Фумио Кишида зэрэг улс төрчид Японы усан бүтээгдэхүүний импортын эсрэг тавьсан хязгаарлалтаа цуцлахыг Хятад улсаас шаардсан бөгөөд цаашид хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлж байна.
Энэ бол Японы талын төлөвлөж буй олон нийтийн санаа бодлын дайны нэг хэсэг юм. Японы засгийн газар хоёр жилийн өмнө цөмийн бохирдсон усыг далай руу цутгахаа зарласнаас хойш, үүнтэй холбоотой "суртал ухуулга", "цагаатгах" ажиллагааг эхлүүлсэн юм. Японы Сэргээн босголтын агентлагийн 2021 оны төсвөөр жишээлэхэд, Фүкүшимагийн цөмийн ослоос үүдэлтэй олон нийттэй харилцах санг хоёр тэрбум иен болгож нэмэгдүүлсэн нь 2020 оныхоос дөрөв дахин их байна. "International Sharp Review" сэтгүүлд Японы Гадаад хэргийн яамны сүүлийн жилүүдэд хийсэн төсвийн байдлаас үзэхэд, 2022 ба 2023 онд цөмийн бохирдолтой усны талаарх сурталчилгааг эрчимжүүлэх агуулга тодорхой байгааг олж тогтоожээ. Цөмийн бохирдолтой усыг далай руу цутгасан мөн өдөр, Японы өргөн нэвтрүүлгийн нийгэмлэг \NHK\-ийн мэдээлснээр, Японы Гадаад хэргийн яам 70 орчим тэрбум иен бүхий "худал мэдээлэл"-ийн эсрэг гэгч сурталчилгааны бодлого боловсруулжээ. 2020 онд Японы гаргасан цөмийн бохирдсон усыг шийдвэрлэх тухай тайлангаас үзэхэд, энэхүү "сурталчилгааны сан" нь цөмийн бохирдсон усыг далайд цутгах төсвөөс бараг 20 дахин их байна.
Японы тал цөмийн бохирдсон усаа зайлуулж мөнгөө хэмнэхийг хичээсэн ч түүнээс их мөнгө зарж, “хууран мэхлэх”, “хэргээ нуух” гэсэн оролдлого байсныг үүнээс харж болно. Японы тал Хятад руу дайрч байгаагийн зорилго нь олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, өөрийгөө "хохирогч" хэмээн дүр исгэж, байгаль орчны аюулгүй байдал, хүний эрүүл мэндийн эсрэг хийсэн "гэмт хэрэг"-ээ нуун дарагдуулж, гадаад ертөнцийн зэмлэлээс зайлсхийхийн төлөө юм гэж зарим шинжээчид онцолжээ.
Бүх зүйл учир шалтгаан, үр дагавартай байдаг. Японы засгийн газар яагаад олон нийтийн шүүмжлэлд өртсөн вэ? гэвэл Японы тал олон улсын хамтын нийгэмлэгийн эргэлзээ, эсэргүүцлийг үл тоомсорлож, Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг зориуд далайд цутгаж, дэлхийн далайн орчин, хүн төрөлхтний эрүүл мэндэд ерөөс төсөөлж байгаагүй асар их эрсдэл авчирч, олон улсын хамтын нийгэмлэгийн дургүйцлийг төрүүлэв. Энэ бол учир явдлын үндэс юм. Хятадын хэрэглэгчид хүнсний аюулгүй байдлын талаар санаа зовж байгаа төдийгүй хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байна. Хятадын засгийн газар ард түмний санаа тавьсан асуудалд хариу өгөх, түүнчлэн шинжлэх ухаан, баримтад тулгуурлан шаардлагатай хариу арга хэмжээ авч, далайн орчны аюулгүй байдал, Хятадын ард түмний эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Үүний зэрэгцээ Хятад улсад байгаа гадаадын иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу хамгаалсаар ирсэн юм.
Үнэн хэрэгтээ, сүүлийн үед Хятад улсаас Японд суугаа элчин сайдын яамд Японы дотоодын олон дуудлага ирж, элчин сайдын яам, консулын газрын хэвийн үйл ажиллагаанд ноцтой саад учруулсаар байгааг Хятадаас Японд суугаа элчин сайдын яамны нийтэлсэн мэдээнд дурджээ. Энэ талаар Японы улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн яагаад дуугүй болов ? Япон бол сая жинхэнэ “үймээн дэгдээгч” болж байна.
Нөгөө талаас авч хэлэхэд, гадаад ертөнцийнхний шүүмжлэлийн өмнө Япон яагаад Хятадыг онилоод байдаг бэ? энэ нь Японы дотоодын улс төрийн орчинтой холбоотой. Цөмийн бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөг эхлүүлсний дараа, Японы хэвлэлийнхний 26-27-ны өдрийн санал асуулгын дүнгээс үзэхэд, Фумио Кишидагийн засгийн газрыг дэмжих олон нийтийн санал асуулгын түвшин 26% хүртэл буурсан бол хоёр сар дараалан 30%-иас доогуур түвшинд хүрчээ. Ийм хэцүү цаг үед Японы улс төрчид Хятад руу дайрч, дотоодынхоо зөрчлийг өөр тийш нь шилжүүлэхийг оролдож буй хэрэг хэмээн зарим шинжээчид онцолж байна.
Сүүлийн жилүүдэд Япон улс цөмийн бохирдсон усыг далайд цутгах тал дээр тууштай зүтгэсээр ирсэн бол нөгөө талаар цэргийн хүчин чадлаа тэлж, АНУ-тай харилцаагаа эрчимжүүлэн, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хагарал, сөргөлдөөн үүсгэх оролдлого хийж байна. Ийм улсаас хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг болгоомжлохгүй байхын аргагүй юм. Япон улс одоогоор алдаагаа нэн даруй залруулж, цөмийн бохирдсон усыг далай руу урсгахаа зогсоох ёстой. Харин хар цагааныг хутгаад дэлхий нийтийг хуурч чадахгүй, зөвхөн өөрийгөө л хохироох болно.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.