Шинэчлэлийн замд дөрөө харшуулна гэв
2023-08-29 10:57:00
Хятад улсын дарга Ши Жиньпин, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Матамела Сирил Рамафоса нар 8-р сарын 24-нд Йоханнесбург хотноо Хятад Африкийн удирдагчдын уулзалтыг хамт даргалав. Ши Жиньпин үндсэн илтгэлдээ, Хятад улс Африкийн улсууд, ард түмний бие даасан сонголтыг замыг тууштай дэмжиж, Африкийн шинэчлэлийн замд дөрөө харшуулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, шинэчлэлийн зам олон ургальч юм. Хятад улсын зорилго бол энэ зууны дунд үед тохиох БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж, эх орноо цэцэглэн хөгжсөн, ардчилсан, соёл иргэншилтэй, эв нэгдэлтэй, үзэсгэлэнтэй орчин үеийн социалист улс орон болгон хөгжүүлэх юм.
Африкийн холбоо мөн "2063 он хүртэлх хөтөлбөр" боловсруулж, энх тайван, эв нэгдэлтэй, баян чинээлэг, бие даасан шинэ Африк байгуулах зорилт тавьж байна. Интеграцчлалыг ахиулах нь Африкийн улсууд, ард түмний бие даасан сонголт, орчин үеийн хөгжлийн зам бөгөөд Хятад улс тууштай дэмжсээр ирсэн.
Сайн ахан дүүсийн хувьд өнгөрсөн 10 жилд Хятад улс "үнэнч, дотно, бодитой байх" зарчмын дагуу, "Бүс ба зам", Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум зэргийг ашиглан хоёр талын харилцааг өндөр түвшинд хөгжүүлж, улмаар хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг шинэ түвшинд гаргасан юм.
Дараагийн алхамд ажил хэрэгчээр гүнзгий хамтран ажиллаж, Африк тивийн интеграцчлал, шинэлчлэлийг хөгжүүлэхэд Хятад улс илүү дэмжих болно. Африкийн үйлдвэржилтийг дэмжих санаачилга хэрэгжүүлж, Хятадын боломж нөөцийг дайчилж, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж Афирикийг үйлдвэржүүлж, эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэхэд тусална.
"Африкийн орчин цагийн хөдөө аж ахуйд туслах Хятад улсын төлөвлөгөө" хэрэгжүүлж, Африкийн ХАА-н бүтцийн өөрчлөлт, шинэлчлэлд тусална. "Хятад-Африкийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны төлөвлөгөө" хэрэгжүүлж, Африк тивд мэргэжлийн боловсон хүчин олноор бэлтгэж өгнө гэжээ.
Уулзалтад оролцсон Африкийн удирдагчид Хятад улс Африкийн интеграцчлалыг дэмжиж байгаад талархал илэрхийлж, Хятад улс бол Африкийн орчин үеийн хөгжилд хүрэхэд зайлшгүй чухал хамтын ажиллагааны түнш гэж үзэж, "Бүс ба зам" санаачилгыг Африкийн холбооны "2063 он хүртэлх хөтөлбөр" болон Африкийн хөгжлийн стратегитай нягт уялдуулж, Африк-Хятадын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.