Хятад, Африк бол орчин үеийн шинэчлэлийн төлөө хамтран зүтгэгч юм
2023-08-29 10:01:00
Энэ жил Хятад улс Африктай чин сэтгэлээсээ дотно харилцах бодлого хэрэгжүүлсний 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс Африк тивд 6000 гаруй километр төмөр зам, 6000 гаруй километр авто зам, 80 гаруй томоохон эрчим хүчний байгууламжийн бүтээн байгуулалтад оролцсон юм. Эдгээр томоохон төслүүдийн хэрэгжилт нь Хятад улсын дарга Ши Жиньпиний 24-ний өдөр Хятад Африкийн удирдагчдын яриа хэлэлцээний үндсэн илтгэлдээ дурдсан “Хятад улс Африкийн шинэчлэлийн замд хамтрагч байхыг хүсэж байна" гэдгийнх нь бодит гэрчилгээ болж байна.
Хятад бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон бөгөөд Африк бол хөгжиж буй орнууд хамгаас илүү төвлөрсөн тив юм. Хоёр тал уламжлалт гүн зузаан найрамдалт сэтгэл, улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засаг худалдааны нягт хамтын ажиллагаатай тул харилцан ашигтай хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд орчин үеийн хөгжлийн замд сайн найз, сайн түнш болж байна.
Хятад улс 14 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш байсаар байна. 2022 онд Хятадаас Африк руу хийсэн импорт экспортын хэмжээ 1.87 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 14.8%-иар өсөв. Одоогийн байдлаар Хятад улс Африкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хоёр дахь том орон юм. Африкийн кунжут, газрын самар нь Хятадын ижил төрлийн барааны нийт импортын 80%-ийг эзэлдэг. 2035 он гэхэд Хятад Африкийн худалдааны жилийн хэмжээ 300 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Одоо улам олон Африкчууд Хятад маягийн шинэчлэлийн туршлагад анхаарлаа хандуулж, судалж байна. Африкийн холбооны Хятад дахь төлөөлөгч Осман хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Африкт урам зориг өгсөн бөгөөд харилцан суралцах замаар хөгжлийн туршлагаа үргэлжлүүлэн хуваалцахыг хүсэж байна гэжээ.
Үүний зэрэгцээ Хятад улс Африкийн орнуудын шинэчлэлт болон бие даан хөгжих хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн. 2015 онд Африкийн холбоо "2063 оны хөтөлбөр"-ийг баталж, 50 жилийн дотор бүс нутгийн интеграцчилал, энх тайван, хөгжин цэцэглэсэн шинэ Африкийг байгуулах зорилт тавьсан. Интеграцчлалыг дэмжих нь Африкийн улс орон, ард түмний бие даан сонгосон орчин үеийн хөгжлийн зам юм. Энэ удаагийн яриа хэлэлцээний үед Ши Жиньпин "Африкийн аж үйлдвэржилтийг дэмжих санаачилга", "Африкийн хөдөө аж ахуйн шинэчлэлтийг дэмжих төлөвлөгөө", "Хятад Африкийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны төлөвлөгөө" гэсэн гурван арга хэмжээг санал болгосон нь Африкийн орчин үеийн хөгжлийн хэрэгцээг хангахад нийцэх бөгөөд Африкийн хүчийг дайчлан, Африкийн интеграци болон орчин үеийн хөгжилд тус дэм болж, Хятад Африкийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд тустай юм. Африкийн аж үйлдвэржилтийн нөөц асар их байдаг. Одоогийн байдлаар, Хятад улс Африкийн 15 оронтой үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааны механизм байгуулж, үйлдвэрлэл, боловсруулах бааз байгуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
Цаашид Хятад улс Африк тивийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын "Есөн төсөл"-ийг хэрэгжүүлж, "Бүс ба зам" -ыг хамтран байгуулж, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэн, Африк тивийн ногоон, зохицуулалттай, тогтвортой үйлдвэржилтийг дэмжих болно.
Хятад улс энэ удаа Африкийн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих багц арга хэмжээг санал болгов. Энэ нь Африкийн орнуудын хөдөө аж ахуйн шинэчлэлд хүчтэй түлхэц үзүүлэх бөгөөд Африкийн орнуудад тулгарч буй хүнсний аюулгүй байдлын сорилтыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх болно гэж шинжээчид онцолжээ.
Энэхүү яриа хэлэлцээний хурал дээр Хятад улс Африкийн орнуудын олон улсын тавцанд үг хэлэх эрх, нөлөөлөх хүчийг нэмэгдүүлэхийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж мэдэгдэв.
Мөн шинэчлэлийн замд Хятад улс Африктай хамтран Хятад Африкийн өндөр төвшин бүхий хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, хоёр ард түмэнд сайн сайхан ирээдүйг цогцолж өгөхөд бэлэн байна гэжээ. Хятад-Африкийн харилцаа тогтвортой, сайтар хамтарч ажиллавал дэлхийн хөгжилд шинэ хөдөлгөгч хүч нэмэгдэн, дэлхий нийт улам тогтвортой болох нь зайлшгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.