Yндэсний экологийн анхны өдөрт зориулж Ши Жиньпин зааварчилга өгчээ

2023-08-16 12:39:00

Үндэсний экологийн анхны өдрийг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн тэргүүн Ши Жиньпин чухал үүрэг даалгавар өгч, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт бол байгаль орчинтой холбоотой үндсэн төлөвлөгөө мөн гэж онцлон тэмдэглэв.

Хятадын үндэстний тогтвортой хөгжил, намын эрхэм зорилготой холбоотой улс төрийн томоохон асуудал болсон экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт нь ард түмний амьжиргаатай нягт холбогдож байна.

Орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах шинэ аянд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, чансаатай бүтээн байгуулалтыг ахиулж, нүүрстөрөгчийг тэглэх ба оргил үеийн ажлыг удирдамж болгож, эрчим хүчний хэрэглээний давхар хяналтыг чангатгаж, үйлдвэрлэлийн арга, амьдралын хэв маягийн ногоон болон нүүрстөрөгч багатай өөрчлөлтийг үргэлжлүүлж, эв нийцтэй зэрэгцэн орших орчин үеийн шинэчлэлийг түргэтгэж, үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулна.

Нийгэм даяар ногоон байгаль бол алт гэсэн үзэл санааг идэвхтэй түгээн дэлгэрүүлэгч, үлгэр жишээч болохыг хүсэж байна гэж Ши Жиньпиний зааварчилгад онцолжээ.

Өнөөдөр Жэжян мужийн Хужөү хотод үндэсний экологийн өдрийн анхны өдөрлөг боллоо. Энэ оны 6-р сарын 28-ны өдрийн XIV сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны гуравдугаар хурлаар 8 дугаар сарын 15-ны өдрийг Үндэсний экологийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.