Малайзын Ерөнхий сайд Анвар, Ван И-тай уулзав
2023-08-14 14:36:00
Орон нутгийн цагаар 8-р сарын 11-нд Малайзын ерөнхий сайд Анвар, Пенанд хүрэлцэн ирсэн ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзав.
Анвар энэ оны 3-р сард Хятадад амжилттай айлчилсанаа баяртайгаар дурсан хэлэхдээ, Хятад улс бол Малайзын найдвартай сайн анд юм, Малайз, Хятад хоёр орны харилцаа маш найрсаг сайн байгаа, хоёр талын хамтын ажиллагаа ч бат бөх, хүчирхэг хэвээр байна. Ши Жиньпин дарга Малайз-Хятадын хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаад сэтгэл гүн хөдөлж байна.
Талууд хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, нийгэм соёл, аялал жуулчлал зэрэг талын хамтын ажиллагаанд чухал ахиц дэвшил гарлаа. Хятадын аж ахуйн нэгжүүд Малайзад хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг бид сайшааж, Хятад улстай олон салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ.
Ван И Хятадын удирдагчдын найрсаг мэндчилгээг уламжилж хэлэхдээ, ноён Ерөнхий сайд та бол Хятадын ард түмний эртний анд, хоёр орны удирдагчид харилцан итгэлцсэн, бат бөх, найрамдалт харилцаа тогтоож, Хятад, Малайз хувь заяаны хамтын цогцоо гар нийлэн хамтдаа байгуулахад чиг хандлагыг заан өгч, хөгжлийн шинэ хуудсыг нээсэн байна. Бид Малайзын талтай хамт байж, хоёр талт харилцааны эрүүл, хүчтэй хөгжлийн эрч хүчийг хэвээр хадгалж, хоёр орны ард түмэнд илүү их аз жаргал авчирч, бүс нутгийн хөгжил, сэргэн мандалтад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.