Хүүхэд нь аль цэцэрлэгт хуваарилагдсаныг энэ сарын 21-нээс гар утас руу илгээнэ
2023-08-14 08:45:00
2023-2024 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Нэгдүгээр шатны бүртгэл наймдугаар сарын 20-нд хаагдана. Бүртгэл эхэлсэн өдөр буюу наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 83,576 хүүхэд бүртгүүлжээ.
Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлд 2018-2021 онд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ.
Есдүгээр сарын 1-нийг хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтэй нь гэрээ байгуулах ёстойг БШУЯ мэдээллээ.
2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд цэцэрлэгт орох хүүхдүүдийн хоёр дахь шатны бүртгэл явагдах юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.