Худал юм хэзээ ч үнэн болохгүй, үнэн зүйлийг хэн ч харлуулж чадахгүй

2023-08-10 15:07:00

7-р сарын 31-ээс 8-р сарын 4-ний хооронд Хятадын ГХЯ-ны урилгаар Пакистан, Малайз, Иран, Египет, Гвиней, Казахстан, Узбекистан, Доминика, Никарагуа зэрэг 25 орны элчин сайд, ахлах дипломатчид гээд 40 гаруй хүн ШУӨЗО-оор аялжээ. Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 8 дугаар сарын 9-нд танилцуулахдаа, төлөөлөгчид Кашгар, Аксу, Өрөмчөөр очиж, хуучин хотуудын сэргээн босголт, сүм хийд, лалын шашны сургууль, музей, хөдөө аж ахуйн ухаалаг машин үйлдвэрлэгч компаниуд, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх төсөл, терроризмын эсрэг, радикализмаас ангижрах сэдэвт үзэсгэлэнг үзэж сонирхов.

Шиньжяны эдийн засгийн хөгжил цэцэглэлт, шашин шүтэх эрх чөлөө, түүх соёлын өвийг залгамжлан хамгаалж буй бодит байдал, мөн Шиньжяны терроризмын эсрэг хууль ёсны тэмцэл, үр дүнгийн талаар гүнзгий танилцсан байна. 

Худал юм хэзээ ч үнэн болохгүй, үнэн зүйлийг хэн ч харлуулж чадахгүй гэдгийг Шиньжянтай танилцсан элчин сайд нарын яриа гүйцэд харуулж байна. улам олон орны хүмүүс тухтай цагтаа Шиньжянд аялж, газар дээр нь биечлэн танилцахыг Хятад улс урьж байна гэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.