ЦЕГ: Гэмт эдгээдийг баривчлахын тулд цагдаагийнхан резинэн сумтай буугаар буудсан

2023-08-08 13:32:00

Цагдаагийн ерөнхий газраас наймдугаар сарын 7-ны 21:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хороололд буюу Натурт буун дуу гарсан гэх асуудлаар тайлбар мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн байгууллагын тусгай дугаарын дуудлагын утсанд 2023 оны 8 дугаар сарын 7-ны 21.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх цахим тоглоомын газарт иргэн бусдад хутгалууллаа гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн байна. Алба хаагчид хэргийн газарт шуурхай очиход 33 настай иргэн У-г 39 настай Б нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан байжээ.

39 настай иргэн Б-г саатуулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тэрбээр, гартаа гурван төрлийн хутга барьсан бөгөөд иргэдийн аюулгүй байдалд хохирол учруулж мэдэхээр байсан тул цагдаагийн албан хаагчид резин сумтай буу хэрэглэж,  дайчлан баривчилсан байна. Иргэдийн 3-4 удаа буун дуу гарлаа хэмээн цахимд бичсэн нь цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэсэнтэй холбоотой гэх тайлбарыг өглөө. 

39 настай иргэн Б нь  2002-2021 онд таван удаа ял шийтгүүлж байсан. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх хэргээр шалгагдаж байжээ. 

Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.