Итали "Бүс ба зам" хамтын ажиллагааны баримт бичгийг сунгах бодолгүй гэв
2023-08-04 15:56:00
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд, Итали улс "Бүс ба зам" хамтын ажиллагааны баримт бичгийг сунгах бодолгүй. Гэхдээ энэ нь Итали, Хятадын харилцаанд нөлөөлөхгүй гэдэгт найдаж байна. Мөн цаашид Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн гэжээ. Хятад улс энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хариулав.
Хэвлэлийн төлөөлөгч, Хятад, Итали "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр талд урам зориг өгч, маш их нөөц боломжийг ахиулсан юм. Сүүлийн 5 жилд худалдааны хэмжээ 42 хувиар нэмэгдэж, өнгөрсөн онд 80 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Итали улс Шанхайн олон улсын импортын экспо, Хайнаний хэрэглээний яармагийн хүндэт зочин болж, Италийн олон бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтэрсэн бөгөөд хоёр улс аяллын том хөлөг онгоц хамтран бүтээж, Африк, ойрхи Дорнод, Латин Америк зэрэг газарт гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааг өрнүүлжээ. Европ руу аялах хятад жуулчдын хамгийн дуртай газар бол Итали бөгөөд тус улсын урлагийн олон үзэсгэлэн шоу Хятадад алдартай болж байна.
Зарим хүчнүүд хоролхон, Хятад, Италийн "Бүс ба зам"-ын соёлын солилцоо, эдийн засаг, худалдааг улс төржүүлж, хамтын ажиллагаанд саад учруулан хагарал үүсгэж байгаа нь түүхэн хандлагын эсрэг үйлдэл төдийгүй бусдад хор хөнөөл учруулж, өөрийгөө ч хохироох болно.
Хятад улс 10 жилийн өмнө "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлж хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцах зарчим баримталж,эдүгээ 150 гаруй орон, олон улсын 30 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна. Дэлхийн хэмжээнд нэг их наяд орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, 3000 гаруй төсөл хэрэгжүүлж, “Бүс ба зам”-ын улс орнуудад 420 мянган ажлын байр бий болгосон юм гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.