Геополитикийн эрсдэлийн эх үүсвэр нь чухам хэн бэ?
2023-08-04 15:11:00
Хятадын бусад орнуудтай хийж буй боомтын хамтын ажиллагааг АНУ-ын цөөн тооны улс төрч, хэвлэл мэдээллийнхэн сүүлийн үед гутаан доромжилж, “дэлхийн боомтуудад оруулж буй Хятадын хөрөнгө оруулалтын заналхийлэл” гэж цуурхан “нүдэнд үл үзэгдэх геополитикийн эрсдэл" хэмээн хөөрөгдөж байна.
Үнэн хэрэгтээ АНУ дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутагт 750 орчим цэргийн бааз байгуулж, эдгээр баазуудыг ашиглан тасралтгүй дайн дэгдээж, бусад орны дотоод хэрэгт оролцолго хийж байна. АНУ бол геополитикийн эрсдэлийн жинхэнэ эх үүсвэр юм.
Хятад улс хилийн чанад дахь боомтууд зэрэг дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь гуравдагч талд чиглээгүй, аль нэг орны аюулгүй байдалд заналхийлээггүй. Хятадын компаниудын хөрөнгө оруулалттай Грекийн Пирей боомт, Пакистаны Гвадар боомт, Шри-Ланкийн Хамбантота боомт зэрэг нь тухайн нутгийн эдийн засгийн хөгжлийг эрч хүчээр сэлбэж, ажлын байр бий болгон, орон нутгийн захиргаа, ард түмний талархал сайшаалыг хүлээсээр ирсэн. АНУ-ын хар цагааныг хутгасан үйлдэл Хятад улсын эдгээр улс орнуудтай хийж буй найрсаг хамтын ажиллагааг өчүүхэн ч нөлөөлж чадахгүй юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.