Хэвлэлийн төлөөлөгч хариулт өгөв

2023-08-04 10:26:00

Өнөөдөр "Их-20" бүлгийн Байгаль орчин, цаг уурын сайд нарын хамтарсан хурлын талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийн асуултад хариулав.

 

Тэрбээр хэлэхдээ, холбогдох мэдээлэл дэх байр суурь бодит байдалтай нийцэхгүй. 7-р сарын 28-нд болсон уг хурлаар зөвшилцлийн баримт бичиг болон даргын дүгнэлт гаргаж, эерэг, тэнцвэртэй үр дүнд хүрсэн. Гэвч зарим улс орон тодорхой шалтгаангүйгээр геополитикийн асуудлыг оруулж ирсний улмаас албан мэдээ гаргаж чадаагүй, гацсан. Үүнд Хятадын тал харамсаж байна гэжээ.

 

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь, "Их 20" бүлэг улс төрийн нийтлэг ойлголт бий болгохыг хичээж, улс орнуудын хөгжлийн адил бус үе шат, үндэсний нөхцөл байдлыг хүндэтгэж, туршлага болон сургамжаа харилцан хуваалцаж, бодит үйл хэрэг бэхжүүлэхийг уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэл, хамтын ажиллагаагаа ахиулж уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй хариу үзүүлж, дэлхий нийтээрэ ногоон, нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийг биелүүлэх  итгэл болон чадварыг хамтдаа дээшлүүлэх ёстой. Хятад улс "Их 20" бүлэг болон бусад улс оронтой байгаль орчин, цаг уурын бодлогын  хүрээнд солилцоо, хамтын ажиллагааг сайжруулж  ногоон, нүүрстөрөгч багатай дэлхийн төлөө тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулах болно гэжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.