Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын ойг тэмдэглэв

2023-08-03 08:54:00

Пакистаны нийслэл Исламабад хотод өчигдөр Хятад, Пакистаны эдийн засгийн коридор бүтээн байгуулсны 10 жилийн ойн арга хэмжээ болов. Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн урилгаар оролцож, Ши Жиньпиний баярын захидлыг уншиж, үг хэллээ.

 

Хэ Лифэн хэлэхдээ, Ши Жиньпин дарга баярын захидалдаа Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын үр дүн, ач холбогдлыг бүрэн нотолж, Хятад, Пакистаны коридор болоод хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийн чиглэл өгсөн.

 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд коридорын бүтээн байгуулалт Торгоны замын үзэл санааг баримталж, үр өгөөжтэй, харилцан ашигтай, хамтдаа хөгжин үр дүнд хүрч, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах амжилттай туршлагыг бий болгов. Цаашид бид Ши Жиньпин даргын баярын захидлыг санааг хэрэгжүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалтыг шат ахиулж, өсөлтийн, амьжиргааны, ногоон, нээлттэй коридорыг хамтдаа бүтээн байгуулж, шинэ цаг үеийн илүү нягт Хятад, Пакистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад бэлэн байна гэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.