"Шэньжөу-15" хөлгийн баг сэтгүүлчидтэй уулзав
2023-08-03 08:53:00
"Шэньжөу-15" хөлгийн баг эх дэлхийдээ буцаж ирээд 57 хоногийн дараа 7-р сарын 31-ний үдээс хойш сэтгүүлчидтэй уулзав. Гурван нисгэгч Бээжингийн сансар судлалын хотхонд очиж, олон нийттэй албан ёсоор уулзаж байгаа нь энэ юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд "Шэньжөу-15" хөлөг сансарт хөөрсөн. Тойрог замд байхдаа "Шэньжөу-15"-ын сансрын нисгэгчид бүхээгээс гарч, задгай сансарт ажилласан, Хятадын нэг сансрын нисгэгчийн задгай сансарт ажилласан рекордыг эвдсэн байна.
Мэдээллээс үзвэл, "Шэньжөу-15" хөлгийн сансрын нисгэгчдийн бие бялдар, оюун санааны байдал сайн, хүлээгдэж буй үр дүнд хүрч, сэргэлт, ажиглалтын шатанд орсон байна. Сансрын нисгэгчдийн эрүүл мэндийн сэргэлт, үнэлгээг дүгнэсний дараа тэд ердийн бэлтгэлдээ шилжих юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.